Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Бекхемийнхний гэр бүлийн зөрчил эвлрэшгүй хагарал болж хувирав
Оддын амьдрал

Бекхемийнхний гэр бүлийн зөрчил эвлрэшгүй хагарал болж хувирав

Урлаг Урлаг06/01/2026Шинэчлэгдсэн:06/01/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бекхемийн гэр бүлийн зөрчил  маргаан 2022 оноос эхэлжээ. Энэхүү зөрчил алдарт хосын том хүү Бруклин америкийн тэрбумтны охин Никола Пелтцтай гэрлэснээс эхэлжээ. Сүйт бүсгүй хадам эхийнхээ “Victoria Beckham” брэндийн даашинзнаас татгалзан “Valentino”-г сонгосноор хэрүүлийн оч авалцсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Николагийн хувьд  хуримын зохион байгуулалтад  хөндлөнгөөс хэт оролцож, өөрийнхөө бодлыг тулгах гэсэн хадам ээжийнхээ оролдлогууд нь таагүй сэтгэл төрүүлжээ. Түүний  үзэж буйгаар Бруклины эцэг эх хүүдээ  хэт их нөлөө үзүүлдэг аж. Хуримынхаа дараа Бруклин гэр бүлийнхэндээ Никола эцэг эхийг нь “өөрсдийгөө хэт дөвийлгөж, эргэн тойрондоо сөрөг нөлөө үзүүлдэг” хүмүүс хэмээн үздэгийг гэж мэдэгджээ.

Хуримын  үеэр гэр бүлийн найз дуучин, хөгжимчин Марк Энтони сүйт хархүүг “энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй  Виктория Бекхэмтай” бүжиглэхийг урьсан явдал  дарь дээр давсан нэмсэн байна.

Гэрчүүдийн хэлснээр Никола өөрийгөө доромжлуулсан хэмээн үзэж уйлжээ. Үүнийг  хадам ээж нь өөрийнх нь брэндийн даашинзыг өмсөхөөс татгалзсаны төлөө өшөө авч санаатайгаар зохион байгуулсан гэдэгт тэрбээр итгэлтэй байв.

Ээж, эхнэрийнхээ зөрчилд  Бруклин эхнээсээ л хайртай бүсгүйнхээ талд орсон. Тэрбээр Николатай  хамт амьдрахаар АНУ руу нүүж, түүний хөргөөр шивээс хийлгэж, эхнэрийнхээ овгийг хүртэл авсан байна. Мөн ээждээ зориулж хийлгэж байсан “Ээжийн хүү” гэсэн бичигтэй шивээсээ цэцгийн хээгээр сольсон зургийг нийгмийн сүлжээн дэх хуудсандаа тавьжээ.

Дээрээс нь Бруклины дүү Ромео ахынхаа өмнө нь хальт  үерхээд өнгөрсөн Ким гэгч бүсгүйтэй холбогдсонд тэдний харилцааг улам муутгасан байна.

Энэхүү ээдрээтэй амаргүй үед нь Их Британийн хунтайж Харри болон түүний гэргийн Меган Маркл нар залуу хосуудад дэмжлэг үзүүлжээ. Тэд Монтесито дахь харшид оройн хоолонд урьсан бөгөөд дараа нь Бруклин, Никола нар Харри, Меган нартай хамтран ажиллаж байсан өмгөөлөгч Женни Афиаг хөлсөлжээ.

Энэ алхам  Дэвид, Виктория нарыг уур хилэнг хүргэсэн аж. Учир нь тэд өмнө нь мэдээллийг задруулсан гэсэн асуудлаас болж Сассексийн гүн болон авхайтай  муудалцаж байжээ.

Харин Виктория, Дэвид хоёр хүүтэйгээ эвлэрэхийг  хүсэж байгаа бололтой. Виктория саяхан том хүүгээ Зул сарын баяраар гэр бүлийнхтэйгээ хамт байхыг хүсэж байгаагаа нэгэн ярилцлагаараа илэрхийлжээ. Түүний  хэлснээр Бруклины эмээ гэртээ уламжлал ёсоор чихэр, жижигхэн бэлгээр дүүргэсэн “Зул сарын оймсон хүүдий” өлгөсөн байжээ. Бруклинд зориулсан тусгай бэлэг хүртэл байгаа бөгөөд тэрээр хүүгээ баярын үеэр ирнэ гэж хүлээж байв. Үүний зэрэгцээ Дэвид гурван хүүгээ тэврэн авхуулсан хуучин зургаа Instagram хуудастаа нийтлээд  энэ зураг түүнийг уйлуулдаг гэж дор нь бичжээ.

Харин үүний хариуд  Бруклин гэр бүлийнхнийгээ өөрийн нийгмийнх сүлжээн дэх бүх хуудаснуудаасаа хассанаар тэдэнтэй бүр мөсөн холбоо тасалж буйгаа илэрхийлэв бололтой.

Бруклин Бекхэм болон түүний гэр бүлийн түүх бол хэт хувийн үзэл бодол, гомдол, үл ойлголцол нь хамгийн бат бөх гэр бүлийн холбоог ч сүйтгэж болохыг харуулсан гунигтай жишээ болоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Анжелина Жоли Газын зурвас дахь Рафа боомтод очжээ

05/01/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Хён Бин, Сон Е Жин нар 200 сая вон хандивлажээ

01/01/2026
Оддын амьдрал Урлаг

Холливуудын од Жорж Клуни болон түүний гэр бүлийнхэн Францын иргэд болжээ

30/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026

Токио хотод шинэ оны анхны дуудлага худалдаагаар туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоов

07/01/2026

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

07/01/2026

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.