Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ц.Дэлгэрмаа: Би эрэн сурвалжлагдаад байх хүн биш
Үндэсний хөгжим

Ц.Дэлгэрмаа: Би эрэн сурвалжлагдаад байх хүн биш

Урлаг Урлаг30/08/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1238768_235170486629938_1221317775_n4187044642013-08-30-11-07[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1990-ээд оны залуус "Уруулын будаг"  хамтлагийг андахгүй сайн танина.Cүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамтлагийн ахлагч Дээгийг их хэмжээний мөнгө залилсан хэргээр эрэн сурвалжилж байна гэх болов. Энэ мэдээллийн дагуу БНСУ-д ажиллаж, амьдарч буй Ц.Дэлгэрмаатай холбогдож, дараах ярилцлагыг авлаа.

Сайн байна уу, Дээгий. Ажил, амьдрал дажгүй юу?
-Сайн сайн байна уу. Та бүхний ажил сайн биз дээ? Би Солонгост ажиллаж, амьдраад найман жил болж байна. Энэ хугацаанд эрдэм номын мөр хөөгөөд зав муутайхан л явна даа.

Одоо болтол суралцсаар байгаа хэрэг үү. Анх 2005 онд “Уруулын будаг” хамтлаг тарах гэж байхад таныг Солонгост суралцахаар явж байгаа гэж байсан шүү дээ?
-Тиймээ. Би суралцсаар л байна. Одоо БНСУ-ын Инчон их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Сургуулиа удахгүй төгсөнө. Солонгост магистрын ангиа төгсчихөөд эндээ үргэлжлүүлээд суралцсан. Одоо дипломын ажлаа бичээд явж байна. Шалгалт шүүлгээ амжилттай сайн өгсөн.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг их хэмжээний мөнгө залилсан, эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ үнэн үү, ямар учиртай мэдээлэл юм бол оо?
-Би энэ мэдээллийг интернэтээс олж харсан. Өчигдөр хүртэл chuhal.mn сайт нүүрэн дээрээ энэ мэдээллийг тавьсан байсан. Энэ бүхнийг үзээд зарим хүн байж боломгүй зүйл бичиж байгаад үнэхээр их бухимдсан.Яагаад гэвэл, би тэгж эрэн сурвалжлагдаад байх хүн биш шүү дээ. Монголын урлаг соёлын олон хүн надтай ирж уулздаг, тэд намайг хаана, юу хийж явааг минь их сайн мэднэ. Би энд ажиллахын зэрэгцээ орчуулагч хийдэг. Тэр утгаараа олон хүнтэй уулздаг. Ийм мэдээлэл тархсанд үнэхээр их гайхаж байна.

-Худлаа мэдээлэл. Хэрэв хүсвэл, интернэтээр эсвэл зурагт радиогоор өргүй гэсэн баримт бичиг, бүх тооцоог нь дэлгэхэд бэлэн байна. Би Монголд байсан бол энэ талаар тодорхой мэдээлэл өгөх байлаа.

Даанч Солонгост байгаа учраас чадахгүй байна. Тэгээд дэмий л "Хүний нэр төрд яаж ингэж халдаж чадаж байна аа. Бусдын амьдрал руу өнгийж, мууг нь үзэх гэж нүгэл хийж явдгаа больмоор юм" гээд бухимдаад сууж байна. Энэ бол худлаа мэдээлэл гэдгийг дахин хэлмээр байна. Хэн нэгэн надад дургүйдээ ийм зүйл бичсэн байх. Зарим нэг сайтуудын дор бичсэн сэтгэгдлийг уншсан.Бас хэн ингэж бичээд, ийм мэдээлэл тараагаад байгааг нь гадарлаж байна. Тиймээс ийм худлаа мэдээлэл тараагаад байгаа хүмүүсийг шүүхэд өгөх тухай бодож сууна. Би холбогдох газарт нь хандаж, шалгуулна. Одоо чинь хүний мууг үзэх гэж гүйдэг харанхуй, бүдүүлэг үе өнгөрсөн шүү дээ. Гэрэл гэгээтэй, оюунлаг цаг үе ирсэн. Хүн бүр сайн сайхан зүйл бодож, өөдтэй, өнгөтэй амьдрахыг хичээдэг болсон. Бусдыг дандаа зөвөөр ойлгож, өөдрөгөөр харж байх хэрэгтэй. Хүмүүст үүнийг хэлмээр байна

.Солонгост одоо ямар чиглэлээр суралцаж байгаа вэ. Урлагаас бүр хөндийрчихсөн үү?
-Би урлагийн чиглэлээр суралцаж байгаа. Хөгжмийн гоц авьяастай хүүхдүүдийг яаж шалгаруулж авах вэ, тэдэнд хэн багшлах вэ гэсэн чиглэлээр суралцаад, судалгааны ажлаа хийгээд явж байна. Мөн БНСУ-ы н Боловсролын яамны мэргэжилтнээр ажиллаад, ажиллахын зэрэгцээ суралцаж байгаа юм. Би хөгжмийн гоц авьяастай хүүхдүүдийг яаж шалгаруулж авах вэ, ямар хүүхдүүдийг гоц авьяастан гэх вэ, тэдэнд хэн багшлах вэ гэсэн хоёр том төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа. Энэ хөтөлбөр манай БШУЯ-наас хэрэгжүүлж буй хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэх төсөл хөтөлбөртэй төстэй гэсэн үг.

Сургуулиа төгсчихөөд эх орондоо ирж, ажиллана биз дээ. Монголд хэдийд ирэх вэ?
-Монголдоо очилгүй яахав. Ирэх онд сургуулиа төгсчихөөд очих төлөвлөгөөтэй байна. Уран бүтээлийн хувьд, өсвөр насны хүүхдүүдийг урлагийн чиглэлээр бэлтгэж, хөгжүүлэх болов уу гэж бодож байна. Мэдээж, Монголд очсон даруйдаа энэ талаарх мэдээллээ хийнэ.-1990-ээд оны сүүлчээр шуугиулж явсан "Уруулын будаг" хамтлаг тараад 7-8 жил болж байна. Хамтлагийн гишүүд бүгд өөр өөрийнхөө зам мөрийг хөөгөөд явсан гэдэг. Хамтлагийн ахлагч Дээгийгийн хувьд өдийд гэр бүлтэй болсон байх. Нууц биш бол хувийн амьдралаа товчхон танилцуулаач?
-Гэр бүлтэй болсон. Хань ижилтэй, хөөрхөн хүүтэй болсон. Хүү маань одоо зургаан настай. Сургуульд орох арай болоогүй. Гэсэн ч хүүгээ хөгжүүлэх гээд англи сургуульд явуулж байгаа.

Б.Туул 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.