Монголын Сэтгүүлчдийн Эвлэлээс өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчийн эрхэнд халдсан явдлын талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын зорилго нь Монголын анхдагч папараци сайт болох www.paparazzi.mn сайтын зурагчны эрхэнд “Ice Top” хамтлагийн дуучин Чулуунбаяр халдсан талаар мэдээлэл хийсэн юм.
Ангилал: Дуу хөгжим
Д.Болд “Үүлэн домог” Bold feat RokitBay
Грей порно карьераа 2006 оноос эхэлсэн. Олон тооны насанд хүрэгчдийн киноноос гадна тэрээр Стивен Содербергийн кинонд тоглож, Entourage цуврал кинонд хүч үзсэн. Мөн дуулах болсоноор өөрийн нойз-группыг байгуулаад байгаа. Саша 2011.04 сард порнобизнесээс хөндийрч номоо ч гаргажээ.
“Хувьсал”-ын гэх тодотголтой продюссер Г.Цоггэрэлийг “Ярилцах цаг” буландаа урилаа. Тэрээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын захирлаар томилогдоод долоон сар болж байна. Шинэ захирал энэ том айлыг хэрхэн авч явах, үндэсний дуу бүжиг, язгуур урлагийг хэрхэн хөгжүүлэх талаар ямар бодолтой явдгийг сонирхлоо.
Уран зохиолоор дамжуу лан хүүхдийн оюунд гэгээ нэмэх зорилгоор энэ төрлийн бүтээлийг дэмжих журам батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Засгийн газрын шийдвэрээр 2008 оноос хойш хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаанд зориулж 500 сая төгрөг зарцуулдаг болоод байгаа аж. Энэ жилийн уралдааны драмын жүжгийн төрөлд Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” зохиол шалгарсан. Түүнтэй 13.40 цагт холбогдож жүжгийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
Ирэх сарын эхээр УДЭТ-ын тайзнаа тавих гэж байгаа аугаа их Уильям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийн найруулагч Ч.Түвшинтэй бэлтгэлийн нь үеэр ярилцлаа.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Оюунгэрэл өчигдөр “Монгол кино” нэгдэлд ажиллалаа. Тэрбээр тус нэгдэлд хадгалагдаж буй алтан үеийн кино фонд, кино хальс боловсруулдаг үйлдвэрлэл, тоног төхөөрөмжтэй танилцаж, тус нэгдлийн уран бүтээлч, албан хаагчидтай уулзсан юм.
Хаа сайгүй бийр багс хөглөрч, ханаар дүүрэн элдэв зураг эгнүүлэн хадсан харагдана. Будагны өвөрмөц үнэр ханхийсэн өрөөнд ярилцлагын маань зочин сууж байлаа. Тэрбээр бийр багсаа хойш тавьж ширээний ард тухлав. Түүнийг гэр хороолол бүтээлээр нь нийслэлчүүд андахгүй билээ. Энэ удаа “Хүмүүс” булангийнхаа зочноор Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн захирал Л.Бумандоржийг урилаа.
Монголд анх удаа нийтлэгдэж буй “Хатан хаан Екатерина” туужаас: Палехийн тал хэмээх газар Оросын түүхэнд сайн сайхнаар дурсагдах цөөнгүй дурсамж агуулсаар олон зууныг элээсэн боловч өнөө үед бараг мартагдахаа шахжээ.
…Чухамдаа Палехид Их хатан хаан өөрийн хамгийн заналт дайснуудаа урьж, найр наадам хийх явцдаа “Гэнэтийн золгүй тохиолдол”-д оруулан хөнөөдөг байсан тухай таамаглал бий. Тэгээд ч тухайн үед ордныхны дунд “Палехийг зүглэвэл чөтгөрт алгадуулна. Загородныд очвол эрх ямба нэмэгдэнэ” гэсэн явган яриа ихэд дэлгэрчээ.
“Odno’s Talk show” Хөгжмийн зохиолч Б.Чинбат /Видео/
