Ангилал: Дуу хөгжим

Алтан аягаар уумаар рашаан ус гэж байдаг юмаа
Аниад суусан ч үзэгдэх амраг ганцхан байдаг юмаа
Эрдэнийн бумбанд сөнгөмөөр эгэлгүй рашаан байдаг юмаа
Эрхлүүлж хайраад ханамгүй энхрий амраг байдаг юмаа
Аниад суусан ч үзэгдэх амраг ганцхан байдаг юмаа
Мөргөж сөгдсөн ч багадах амраг ганцхан байдаг юмаа

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга өнөө жил 80 насныхаа ойтой золгож буй билээ. Үүх түүх арвинтай тус чуулгынханд ярих хэлэх, үзүүлж харуулах зүйл их бий. Тиймээс энэ бүхнийх нь зах зухаас хуваалцахаар тус чуулгын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхтэй уулзлаа.

Элизабет Тейлорын нөхөр асан домогт жүжигчин Ричард Бертон “сексийн хамаарал” хэмээх өвчнөөр шаналж байсан гэдгийг түүний намтар бүхий номноос мэдэж болох ажээ. Амьдралынхаа сүүлийн 30 жилд тэр долоо хоног болгон гурван өөр эмэгтэйтэй унтдаг зуршилтай болоод байв. Ричард Бертон нь эхнэр Сибилээсээ салаад Элизабет Тейлор дээр ирэхэд тэднийг Холливудын хамгийн сайхан дурлалын түүх хэмээн шуугицгааж байсан. Гэтэл тэдний харьцаа энгийн сайхан хайр дурлалын роман биш байсан бололтой. Тэд хоёр ч удаа гэрлэсэн. Гэхдээ Ричардын хувьд Сибил, Элизабет хоёрыг хоёуланг нь араар тавьдаг байсан аж.

Холливудын нэрт жүжигчин, Ирланд, АНУ-ын иргэншилтэй Пирс Броснан өнгөрсөн долоо хоногт Испанийн “Майорка дэйли” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр тус аралд “A Long Way Down” киноны зураг авалтад оролцож байгаа юм. 59 настай жүжигчин “GoldenEye”, “Tomorrow Never Dies”,”The World Is Not Enough” болон “Die Another Day” кинонд тагнуулч Жэймс Бондын дүрийг бүтээснээр дэлхий нийтийн танил болсон билээ.

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Ижилгүй Ганцхан Амраг” хэмээх шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. Тус уран бүтээлийн шүлгийг Төрийн шагналт Б.Догмид аяалгууг МУУГЗ Л.Балхжав зохиожээ. Ингээд та бүхэндээ “Ижилгүй Ганцхан Амраг” дууны клипийг хүргэж байна.