Ангилал: Дуу хөгжим

“Ярилцъя” өнөөдөр та бүхэнтэй цэл залуу, шив шинэхэн нэгэн залуу бүсгүйг уулзуулахаар урилаа. Түүний нэрийг Дэлгэрмөрөн гэдэг. Дэлгэрмө­рөн та бүхний интернэт дэх сайн анд “Zaluu.com” сайтын захирал юм. Одоогоос 20-иод хоногийн өмнө тус сайтыг хаасан гэх мэдээ түгж, кибер ер­төнцийн хил хязгааргүй даяарчлагд­сан мэдээллийн орон зай дахь тэдний уншигчдын бухимдлыг төрүүлсэн. Гэвч манай салбарынхан буюу өө­рийн­хөн маань эл явдалд гайхаш төр­мөөр хөндий хандсан нь миний ан­хаарлыг татаж, улмаар түүнийг олж уулзах сонирхол төрсөн юм. Сэтгүүл­зүйн салбар хэнийг ч өхөөрддөггүй хийгээд “Чи залуу юм даа” гэсэн ня­луун хайраар энхрийлдэггүй. Тэрийг нь мэддэг учраас тал талаасаа хав­чиж шахуулан, унаж босч, өргөстэй бутан дундуур туулай шиг дэгдэж яваа түүнийг “Зочин”-оор сонгохоор шийд­сэн. Танилц, миний шинэ зочин, бяцхан хатагтай Дэлгэрмөрөн.

Уншигчдын гарт очоод хоёр сар гаруйхны хугацаа болоход “bestseller”-ын уран зохиолын төрөлд тэргүүлээд буй Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” романы талаар Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” (УБ-2005), “Атлантын нуруу тэнийв” (УБ-2010) номын орчуулагчаар ажилласан Ж.Нэргүйтэй ярилцлаа.

“Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан анхны бие даасан талархлын тоглолтоо монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээс түүвэрлэн үзэгч түмнээ толилуулах гэж буй МУГЖ Г.Ариунбаатар “Хань минь дээ” дууны клипийг та бүхэндээ хүргэж байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Туулайхүүтэй ярилцлаа. Монголын шилдэг удирдаач, “Гоо марал”-ын эзэн тэрээр бүхий л амьдралаа сонгодог урлагт зориулж яваа нэгэн. Тиймдээ ч тэрээр Дж.Пуччиний “Богема”, “Чио чио сан” дуурь зэрэг олон дуурь, балетыг мэргэжлийн өндөр түвшинд удирдсан юм.