Ангилал: Дуу хөгжим

Уг төслийн 3 дахь уран бүтээл болох “Номин-талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн, “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нарын хамтран дуулсан Ц.Сүхбаатарын шүлэг, Н.Авирмэдийн аялгуу “Уяхан цагаан хуруу” дууны клип юм. “Нэг дуучин, нэг хөгжимчин: Бүгд амьдаар” уриатай 16 шилдэг уран бүтээлчийн найман дууны эхнийх нь “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын шинэчлэн хүргэсэн “Алтан намар” дуу байсан юм. Мөн хоёр дахь уран бүтээл нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, гитарчин Д.Өлзий-Орших нарын хамтран дуулсан “Хүлээлт” дууны клип та бүхэнд хүрсэн билээ.

Охидын шүтээн, зүрх догдлуулан, сэтгэл гижигдэх уянгалаг дуунуудын эзэд одоо тус тусын уран бүтээлээ хөөж, “Guys” хамтлаг дурсамжийн хэлтэрхий дэх хөг болон үлджээ.

Тус хамтлагийн дуучин, “LVA” энтертайнментийн захирал Д.Лхагватай ярилцлаа. Дуучин Минжинсорын “Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу”-ны клипэнд мафийнхантай буудалцдаг танхай хэрнээ царайлаг хүүгийн дүрээр сэтгэлд үлдсэн Д.Лхагва аль хэдийнэ том ах болж, хослолоор гангаран, сайн ажиглавал бүдэгхэн үрчлээ нүднийх нь доор суусан авч харц нь яг хэвээрээ…

Бидний хайртай дуучидын төлөөлөл бол МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар яах аргагүй мөн. Тэдний уран бүтээл бүр одоог хүртэл сонсогчидынхоо сонсох дуртай дуу хэвээр байгаа. Тэгвэл залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуунуудыг албан ёсоор дуулах гэж байгаа гэнэ.

Хоёр эсрэгцэл хоорондоо татагддаг нь хууль. Гэхдээ ийм таталцал удаан үргэлжилдэг бил үү? Зарим тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох насны зөрүү , зан араншин, дадал зуршил нь хайр сэтгэлийн харилцаанд саад хийдэг бол зарим тохиолдолд харин ч хос хоёрыг холбож өгдөг. Энэ талаар мэргэжилтнүүд тайлбар өглөө.

Монголын нэртэй хамтлагийн нэг “Sweetymotion”-ийг мэдэхгүй хүн цөөн биз. Сар жилийн уртад салж тараагүй үнэнч бүсгүйчүүд уран бүтээлээ улам аривжуулан хөдөлмөрлөж байна. АНУ-д долоон жил амьдарсан тэд эх орондоо ирээд хоёр жил дараалан тоглолт хийсэн.

ХБК-ийн багш Ш.Дуламсүрэнгийн шавь Г.Цэрэнчимэг Чех улсад зохион байгуулдаг Хераны нэрэмжит олон улсын өсвөрийн морин хийлчдийн уралдааны бага насны ангилалд түрүүлсэн бөгөөд есөн настай тэрбээр АНУ-д амьдарч байгаад гурван жилийн өмнө Монголдоо иржээ.

Дуучин Женнифер Лопезийн удаан хугацаанд хүлээлгээд байсан “Live It Up” дууны шинэ клип өчигдрөөс эхлэн үзэгч сонсогчдын хүртээл болжээ. Тэрээр энэхүү уран бүтээл дээрээ рэппэр Pitbull-тай хамтарсан бөгөөд зураг авалтыг Маймид хийсэн байна.