Ангилал: Дуу хөгжим

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука “You and me” дууныхаа клипийг үзэгчдэд хүргэлээ. Ука энэхүү дуугаа “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Д.Одбаяр буюу Окитой хамтран дуулжээ. Укагийн шинэ клипийг нь “Wanted” энтертайнментийн уран бүтээлчид хийжээ.

Монголын тайз дэлгэцийн урлаг хэзээд сайхан бүсгүйчүүдээр нүүр царай хийж, гоо үзэсгэлэн, авьяас чадвар нь урлагийн алтан тайзыг чимж ирсэн. Чухам тийм л Эгшиглэнт эхийн охин, шинэ залуу үеийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг нь залуу жүжигчин А.Ганчимэг. Хар багаасаа циркийн акробатын дугуйлангаас авахуулаад Монголын Хүүхдийн Ордны драмын дугуйланд явж, дунд сургуульд байхдаа телевизийн хөтлөгч хүртэл хийж, урлагаар амьсгалж өссөн ясны уран бүтээлч энэ хөөрхөн бүсгүй өдгөө манай мэргэжлийн том театрт хаягтай жүжигчин болжээ. Цэл залуу 23-хан настай А.Ганчимэг уран бүтээлийн их давалгаан дунд зөвхөн хийж бүтээхийг эрмэлзэж, залуу насаа завгүй өдрүүдээр чимж явна. Тиймээс түүнд алдар хүнд ирэх нь дамжиггүй. Аз жаргалтай амар тайван амьдрахыг эрхэмлэдэг, зөв бодолтой хөөрхөн царайтай түүнтэй ярилцсанаа хүргэе. Нэмж дуулгахад тэр ганц бие гэсэн шүү, залуус аа.

Хоёр жилд нэг удаа зохиогддог, “Алтаргана-2012” наадам болж өндөрлөлөө. ОХУ-ын Агийн Буриадад болсон уг наадамд 15 мянга гаруй буриад зон дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцсон юм. Тус наадамд манай улсаас 700 гаруй төлөөлөгчид оролцож юм. Ингээд “Алтаргана-2012” наадмын тэргүүн яруу найрагчаар тодорсон яруу найрагч Б.Батхүүтэй уулзаж уг наадмын сонин сайхнаас хуваалцлаа.

Өдөрт тутам нэг ширхэг алим идэж байхад ой санамжаа алдах Альцгеймерын өвчин тусах эрсдэл эрс буурдаг байна. Алиманд агуулагддаг бодис тодруулбал кверцетин нь эд эсийн дотор хавдар үүсэх явцыг саатуулах үйлчлэл бүхий бодис юм. Үүнээс гадна кверцетин нь үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд чөлөөт радикалуудын хор нөлөөг бууруулдаг онцлогтой.

“Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”-ны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Тус үзэсгэлэн нь Монголд хамгийн анхны хүүхэлдэйн үзэсгэлэн гэдгээрээ онцлог. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Японы Айчи-гакүин Их сургуулийн Шүдний сургуулийн Амны хөндий болон эрүү нүүрний мэс заслын эмч багш нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ дахь цорын ганц эмч гишүүний хувиар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан оролцов.