Саяхан төрсөн нярай vр чинь яасан нь мэдэгдэхгvй vргэлж уйлж, залуухан эцэг эх эх таныг сандаргаж байна уу. Зарим vед та “хvvхэд маань байнга л уйлаад байх юм, ямар нэг юм нь өвдөөгvй байгаа” гэж санаа зовниж байж мэднэ. Тэгвэл таны нялх vрийн уйлж байгаа нь хэвийн байна уу vгvй гэдгийг мэдэх бяцхан зөвлөгөөг хvргэе. Төрөөд cap гаруй болж буй хvvхэд хоногт гурван цаг уйлдаг байна.
Ангилал: Дуу хөгжим
Манай улсад арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг Францын “Ростан” групп БОАЖЯ-тай хамтран бартаат замын эко аялал, олон улсын буухиа тэмцээн зохион байгуулах болсноо зарлалаа. Буухиа тэмцээнийг дугуй, морин, явган гэсэн гурван төрлөөр Тэрэлж-Горхийн чиглэлд хийх юм байна. Буухиа тэмцээн ирэх наймдугаар сарын 26-31-ний өдрүүдэд болох бөгөөд оролцогчид 30 км бартаат замыг туулснаар Сүхбаатарын талбайд өндөрлөж ялагчаа тодруулах аж. Тэмцээнийг байгальд хор хөнөөлгүй моторт төрөлгүйгээр зохион байгуулж байгаа учир “Эко тэмцээн” хэмээн онцолж байна гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.
МАН-ын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өчигдөр эхэлж бүтэн өдрийн турш хуралдсаны дараа нийт гишүүдийн 89 хувийн саналаар МАН-ын шинэ даргаар Ө.Энхтүвшин сонголоо.
Түүнчлэн хуралдааны үеэр тус намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг болон Удирдах зөвлөлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Бага хурал өнөөдөр 12.00 цагт үргэлжилнэ.
Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн гурван хүүхдээс өнгөрсөн тавдугаар сард ДОХ-ын халдвар илэрснийг холбогдох газрууд нь тас нуужээ. Тодруулбал, тус аймгийн есдүгээр ангид сурдаг охиноос ДОХ-ын вирусыг охидын үзлэгээр илрүүлсэн байна. Харин тэр охин нь биеэ үнэлдэг байсан бөгөөд ангийнхаа хоёр бандитай хавьтсан нь тогтоогдсон байна.
Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэнг “Уран бүтээлч” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр хэдийгээр нас өндөр болсон ч хийж бүтээхийн хүсэл эрмэлзлээр дүүрэн, хоногийн 24 цагт олон ажлыг зэрэг амжуулах гэж хичээж явна.
Монголын Адель
“Men’s Health” сэтгүүл Канадын залуу од, “Call me maybe” дуугаараа шуугиан тариад байгаа Карли Рей Жепсентэй ярилцсаныг орчуулан хүргэж байна.
Холливудад өөрийн үеийн хамгийн инээдтэй, олны танил алдарт алиалагч болсон Бен Стиллерийн инээдмийн кинонууд нэн амжилт олж байгаа билээ. Гэхдээ тэрээр өөрийгөө “гутранги үзэлт дүнсгэр хүн” хэмээн нэрлэдэг бөгөөд “меланхолик уйтгарт байдлаас зугтахад кино маань л надад тусалдаг” хэмээн үздэгийг мэддэг хүмүүс цөөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга З.Энхболдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Ерөнхийлөгч ард түмэн, улс үндэстнийхээ болон хууль, шударга ёсны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүсэв.
Манай улсад ХДХВ-ын вирус тээгчдийн тоо өдгөө 111-т хүрээд байгаа талаар ХӨСҮТ албан ёсоор мэдэгдлээ. Сүүлд нэмэгдсэн халдвар тээгч нь эрэгтэй хүн бөгөөд уг халдварыг бэлгийн замаар авсан гэнэ.
ДЭМБ-ын албан бус судалгаагаар нэг ДОХ-той хүний цаана 100 тээгч байдаг гэдэг. Үүнээс харахад Монголд албан ёсоор илрээгүй мянга гаруй ДОХ-той хүн байж болзошгүй байна.
