Ангилал: Дуу хөгжим

Орчлон хорвоод би сайхан чамдаа дурлаад
Оргилуун их хайраа зориулсан
Оргилуун их хайрандаа шатаж явахад минь
Хажууд минь түшиж жаргаасан миний амраг

Миний амьдралд бүх юм байсан сэтгэл минь хангалуун
Миний амьдралд мөрөөдөл байсан түүндээ хүрч чадсан ч
Сайхан байна гэж хундага тулгасаар сархадын амтанд орчихоод
Сар өдөр хоногоор амьдралаасаа холдож байгаагаа би мэдээгүй

Яагаад ч юм бэ би чамайг дэндүү хүсээд байх юм
Яриа чинь хүртэл сэтгэлийг минь гижигдээд байх шиг
Чиний ялдам нүд чиний янаг уруул
Зүрхийг минь цохилуулж байна бүр хүчтэй цохилуулж байна