Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ерөнхийлөгчид бичсэн захидал – Yoronhiilogchid bichsen zahidal – Дайн ба энх – Dain ba enh
Дуу хөгжим

Ерөнхийлөгчид бичсэн захидал – Yoronhiilogchid bichsen zahidal – Дайн ба энх – Dain ba enh

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мсит. Дуу шуугуй миний зарим монгол ардууд цалин болсон хэдэн мянган төгөргөө хэдүүлээ хувааж хүртэх гэж нэг төгөргөө хүртэл нарийн тооцоонд тооцоод өглөө өдөр хоосон талх оройдоо аяга лавшаанд хүргэнэ. Нүүрсний утаа манантай эх хотод нүүрсээр галалсан гэртээ жихүүцэн сэрнэ. Хар цай зүсэм талх хоносон хоол эсвэл юу ч үгүй өглөөн зоог. Хоёр саяын хэсэг ардууд ингээд өглөө ажилдаа сургуульдаа наймаандаа гарна. Миний мэдэх ихэнхи нь төрд бол ажилгүй гэсэн данстайч ар гэр амьдралынхаа төлөө зүгээр суугаагүй хүйтэнд хөрж халуунд халж хөлс хүчээ урсагсан. Ажил хөдөлмөрөөрөө амьдралынхаа ирээдүйг харж аз жаргалаа олж байдаг. Эх орныхоо төлөө эхийг бүтээж чадах эрдэм оюун боловсрол ихтэй хүмүүс өнөөдөр амьдрахын эрхээр харь газар ажиллаж байна хар ажил хийж байна. Хууль завхруулан азаа үзэн амьдарч байгаа бүх ардуудаа би өмгөөлөн хамгаална. Эх оронд минь хэрэгтэй энэ миний амьдралд хүрэлцэх цалинтай ажилтай байсан бол юу гэж ингэж хүний нутгаас хөлс баасаа цувуулан байж хэдэн хогийно зөөж байхав дээ хэмээн халаглан хэлэх наймаачны үгийг би дээшээ дамжуулж байна.

Наба. Төрийн толгойд гаран суусан цагаасаа эхлэн амалсан. Хийсэн зүйлийг тань ардууд чамалсан. Дөрвөн жилийг дэмий суусаар аргалсан. Бусдын өмнө бүтсэн бүтээгүй зүйлийг харийнхантай хэлэлцэн дэмий тэнэсэн эрсэн буцаад явсан таны зовсон ард түмэн улам доошилсоор. Сонгуульт ажилын үеэр миний бие таны инээсэн төрхийг цаасан сонин зарлал хуудас дээрээс олон удаа харсан. Бичсэн зүйлийг тань уншсан. Харин одоо биелсэн зүйл нь ховорхон харагдаж хар шилтэй машин дотор төрийг залсан болдог юмуудаа. Шилний цаанаас ядуу монгол харагдахгүй. Барагдахгүй хүлээн авалт таныг завгүй болгон хэцүү байгаадаа. Аргагүй амьдрал ийм юм чинь ийм байсан урд өмнө ингэж өнгөрсөн. Монгол улс цөхөрсөн. Дөрвөн жилд нэг удаа төрийн тэргүүн ардын өмнө цөхөрдөг.

Эзи. Хамаг Монголын төлөөлөгч ерөнхийлөгч минь энэ эх оронд минь ихэс дээдэст минь эрээ цээр гэж алга болоо юу. Өндөр дээд сэнтийд заларсан тэр өдрөөс эхлээд улс түмэндээ үйлчилэх биш өөртөө үйлчилдэг юм биш шүү. Дарга дээдэс ноёд та нар эх орон ард түмнээсээ нэр төр олох ёстой болохоос биш хамаатан садандаа холбоотон сүлбээтэндээ буянтан болох ёсгүй биздээ. Хэдэн жил саарал ордонд хэрэлдэж хэлэлцэж гаргасан хуулиа завхруулах эрх албан тушаалтанд олгогдсон юм биш биз. Хууль хэнд үйлчилдэг юм бэ? Хэдэн ядуу ардуудаа боомилох гэж гаргасан тушаал уу? Гэмт хэрэгт орооцолдсон хамаатнаа гэмгүй болгох гэж хууль болон нөлөөлдөг томчуудын дунд ерөнхийлөгч та бас байдаг. Ийм эрээ цээргүй төр засагтай улсын ардууд бид юу хийхээ мэдэхгүй дэмий л хэнд ч хүрэхгүй гаслан болсон үгээ урсгаад харанхуй хүйтэн зэврүүн өлөн зэлмүүн тарчиг байдалд өдөр хоногыг яаж ийгээд өнгөрөөж байна.

Бизи. Төрийн тэргүүн таны ухаан минийхээс илүү гэдэгт итгэж байгаадаа таныг дэмжин дээш нь өргөсөн сөхөрсөн. Олон ардыг өөднө татах таны ажил. Улсын төлөө бүгдийг хийх нь бидний үүрэг тиймээ. Түмнээ ядуурлаас аврах лоозонтой дотроо нэгэн бодолтой байдаг байх. Гэсэн ч одоо түмэн олон ядуу хэвээрээ өөрийн хирээрээ зүтгээд ямарч нэмэр байхгүй. Засаг дээрээс улам доошно дарсаар харсаар байхад ядуу ардууд жаахан хүүхэд дэмий тэнэсээр. Ингэсээр байгаад дөрвөн жилийн хугацаа дуусан чимээ тасарах уу? Эсвэл ичих нүүргүй дахиад дэвших үү?

Мс Аав. Ноён ерөнхийлөгч та

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025
Дуу хөгжим Урлаг

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Тина Тернерийн тогтоосон Гиннесийн амжилтыг Леди Гага эвдлээ

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.