Их хурдын торгон тоосонд
Ижилгүй тасарсан хурдаа гайхуулах хүлгүүд
Энэ цагийн түмний баяслаар
Холын газрыг туурайгаар хэмжиж
Эзэн хүний алдарыг өргөв өө
Ангилал: Дуу хөгжим
Төрж байгаа нялх үрсээ
Тэнгэртээ даатгаж залбирдаг
Тэнэгэр буурал настан өвгөдөө
Тэвэртээ багтааж дээдлэнэ
Зөрөөд өнгөрсөн бүсгүй
Зүүдэнд ирээд унтах янзгүй
Сэрвэл бодол эзэмдээд ходох янзгүй
Зүрхэнд хургаад гарах янзгүй
Зураг шиг хээнцэр бүсгүйтэй танилцаад
Зун шиг өег сэтгэл надад төрлөө
Ухааны илрэл үгийг чинь сонсохоор
Утсаар ярих болзоог тавьлаа
Санаж байна уу? хайрт минь
Салих хийссэн намуун өдөрийг
Чи тэгхэд хичнээн намайг таньдаг байсан ч
Уулзах болгондоо мэндийн зөрүүтэй найзууд байхад минь
Нар буцсан намраар нэг ангийнхан цугларахад
Нандин хүсэл мөрөөдөлд нь нарны элч хорогдоно оо
Дурсамж дүүрэн өдрүүд ар араасаа хөвөрсөөр
Дэрэвсэн хонгор нас мөрөөдлөөр жигүүрлэн өснө өө, өснө өө
Хээнцэр цэцгийг дур мэдэж тасалхыг ч хорихгүй
Содон хүнд дуралхыг хэн ч хорихгүй
Хэнэггүй аашаараа чи бүхнийг шийдээд
Хөлгүй далайд живж хөл алдан унавдаа
Цамцныхаа захыг босгоод алхана даа би
Царай орсон хотын гудамыг өнгө ортол би сэлгүүцнэ
Цаашаа яваад хаа хүрэхээ мэдэхгүй байна
Цаг хугацаа илүүдээд байх шиг санадаад байна санагдана
Эрхлээд ханадгүй зүрхээн би яалтай
Энхрий дөлгөөн бүсгүй минь
Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй
Энэ л насаараа гуниж явах нь дээ
Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижий минь намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал
Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа
