Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Guys 666 – Daanh ajimgui zaluu nas – Даанч ажимгvй залуу нас
Дуу хөгжим

Guys 666 – Daanh ajimgui zaluu nas – Даанч ажимгvй залуу нас

Урлаг Урлаг14/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Салхи мэт хурдан одох энэ амьдралд
Сайн мууг ялгахгүй гэнэн явсан насандаа
Салаа зам дээр таарсан зуурдын жаргал даган
Самуун бодолд мансууран бvдчин бvдрэн төөрсөөр
Хайртай гэдэг хачин үгэнд итгэн хагацан салахгүй гэж бодон явсаар
Буцая гэхэд замгүй бултая гэхэд зайгүй
Ганц л заяах хайрынхаа гунигт мөчийг эхэлсэн
Гайхам сайхан залуу нас
Жаргалын амтанд мансуурсах зуурдын тэр жаргал минь
Өөрийн мэдэлгүй намайг зовоосоор
Өнчин сэтгэлтэйгээ би ганцаар хоцорч
Амьдралд гунигтай алхаж явахад минь
Архи гэдгийн амтанд сэрж найз хэмээн гар барьсан
Нохой доторт новшинд хууртаж наргиж цэнгэж явахад
Сархадын амтанд мансууран сайхан хэлсэн үгэнд хууртан
Зэргэлзээт их амьдралын харгуйд
Зэрвэс харахад анзаарамгүй цаг хугацаанд уусан байх хүний хувь заяа

Дахилт:
Хайр хагацлыг мэдэхгүй бол зуурдын жаргал чамд хэрэггүй
Нvдэн балай чихэн дүлий явж сур
Гэхдээ нvдэн балай чихэн дүлий явахад чинь
Анхны чинь хайр учирвал аз гэж бүү бод царай зүс сайханд нь
Эд хөрөнгө мөнгөнд нь бүү хуурт
Аа харин сэтгэл рүү нь өнгийн нэг хар

Хатуу амьдралын түмэн нугачаанд бvдчиж
Халуу шатсан нарны доор сэтгэл гундуу алхаж
Бүтэн биений сэрүүнд ухаарч ойлгоогүй амьдралын
Буман олны тоосонд булагдах үедээ сэхээрч
Сархадтай нөхөрлөж бие ухаанаа алдаж
Самуунтай нөхцөж бусдаас илүүрхэж
Сайхан залуу насандаа жаргаж байна гэсээр
Өөрөө ч мэдэхгүй зовно явна
Өрөөл бусдаас холдоно сална
Даанч ажимгүй явсан залуу нас
Хаашаа ч юм одох олон жилийн хойно
Санан дурсах зүйлгүй гар барих нөхөдгүй
Ганцаар хоцорч дээ хорвоогийн жам
Хайр минь хайр минь чи хааш одов
Анхны хайртай учрах юмсан алдсан бүхнээ мартах юмсан
Амьдрал эргэж буцахгүй тойрч ухарч болохгүй
Гашуун амтанд хууртагдан явсаар

Дахилт:
Хайр хагацлыг мэдэхгүй бол зуурдын жаргал чамд хэрэггүй
Нvдэн балай чихэн дүлий явж сур
Гэхдээ нvдэн балай чихэн дүлий явахад чинь
Анхны чинь хайр учирвал аз гэж бүү бод царай зүс сайханд нь
Эд хөрөнгө мөнгөнд нь бүү хуурт
Аа харин сэтгэл рүү нь өнгийн нэг хар

Амьдрах насаа элээгээд алд бие дуусдагийг
Арай хожуу бас уйлах гэдгийн учрыг
Ертөнцийн жам хууль
Ерөөс хүний ёс зүй төрөх үхэх тэмцэх энэ л үнэн гэнэ
Ухаарч ойлгож байвч сайхан бүсгүйн ааль сархад дарсны охьд
Ухаан санаа зүрх сэтгэлээ баглуулж хориулж
Босож суувч өнгө мөнгөний сайхан бүхэнд хууртагдан явсаар
Амсар дүүрэн хорыг идээний дээж хэмээн
Алаг нvдэн бүсгүй тохой өргөн барихад
Yүрдийн амраг мэт наалинхай аашинд хууртаж
Насаа би ууж хороосон нартаас би өөрөө зугтаасан
Гунигт амьдралын минь түүх таагдашгүй оньсого мэт өнгөрсөөр
Тааралдсан бүхнээ хаман авч
Тавилан заяа мэргэлэх зуур
Хар цагаан мөргөлдөж барьсан хундага аажим хазайж
Балын амтат дарс асгарлаа

Дахилт:
Хайр хагацлыг мэдэхгүй бол зуурдын жаргал чамд хэрэггүй
Нvдэн балай чихэн дүлий явж сур
Гэхдээ нvдэн балай чихэн дүлий явахад чинь
Анхны чинь хайр учирвал аз гэж бүү бод царай зүс сайханд нь
Эд хөрөнгө мөнгөнд нь бүү хуурт
Аа харин сэтгэл рүү нь өнгийн нэг хар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг аялан тоглолтоороо нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой

14/01/2026
Дуу хөгжим Урлаг

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Хулио Иглесиас бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдахаар болжээ

14/01/2026

“Google”-ийн хиймэл оюун ухаан хоёр сар хүрэхгүй хуганцаанд 1 тэрбум зураг бүтээв

14/01/2026

Жүжигчин Виллем Дефо Италид ферм эрхлэн амьдарч байна

14/01/2026

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026

Ойрадын Амарсанаа баатрын хөө хуяг Увс аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна

14/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.