Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилсан “Ард түмэн Та-Хаан” форумын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Бурууд нүд хурц” гэрэл зургийн уралдааныг аравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд зарлажээ.
Ангилал: Үзвэр
Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч Д.Батнасангийн “ТАЛЫН САЛХИ” 8 дахь бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.08.23-09.01-ны хооронд дэлгэгдэж та бүхний мэлмийд хүрэх гэж байна.
Урлагийн төлөө зүрх сэтгэлээ өгсөн уран бүтээлч Д.Батнасанг Ийгл ТВ-ын “Сонгодгуудыг Сонсохуй” төслийг санаачлагч, нэвтрүүлгийн зохиолч, хөтлөгч, зураач гэдгээр нь олон хүн андахгүй.
Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан “Тэнгэр, нар, түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэнгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Одонтуяа, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар нар оролцлоо. Мөн үэзсгэлэнгийн нээлтэд Японы парламентын Япон-Монголын парламентын бүлгэмийн төлөөлөгчид оролцсон юм.
Монголын Соёл, яруу найргийн академиас “ТЭНГЭР, НАР, ТҮНШЛЭЛ” нэртэй Монгол, Япон уран бүтээлчдийн каллиграф буюу уран бичлэгийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн тахимд 2014.08.20-22-ны хооронд 3 хоног дэлгэгдэж та бүхний мэлмийд хүргэх гэж байна.
Монголын соёл, яруу найргийн академиас “Тэнгэр, нар, түншлэл” нэртэй Монгол, Япон уран бүтээлчдийн хамтарсан каллиграф буюу уран бичлэгийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн тахимд энэ сарын 20-нд нээлтээ хийнэ.
Уг үзэсгэлэнг Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж байгаа бөгөөд Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус үзэсгэлэнд оролцох гэнэ. Тухайлбал, тус улсын Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар, парламентын 30 гишүүн уг үзэсгэлэнд оролцохоор каллиграф бичиж байгаа тухай мэдэгджээ. Үүний дотор Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үзэсгэлэнг Японы талд зохицуулах ажлыг эрх баригч Либерал ардчилсан нам дах бүлгийн ахлагч Н.Хаяаши Мото ахалж буй бөгөөд одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ю.Хатуяама, Парламентын зөвлөлүүдийн танхимын дарга Эда Хаски зэрэг хүмүүс бүтээлээ ирүүлээд байна.
Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч, МУ хөдөлмөрийн хүндэт медальт МУСТА, МУЭ нэрэмжит шагналт зураач С.Энх-амгалангийн “ХАН ХУРМАСТЫН ХҮЛЭГ” 6 дахь бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн тахимд 2014.08.06-08.19-ны хооронд дэлгэгдэж та бүхний мэлмийд хүргэхэд бэлэн боллоо.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн байранд байрлах “Best” арт галлерейд “Усан будгийн Мастеруудийн үзэсгэлэн” дахин шинэчлэгдлээ. Өнгөрөгч долдугаар сарын 7-нд “Вest” арт галлерей нээлтээ хийж байсан “BEST арт галлерей” нь “Усан будгийн Мастерууд”-ийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан ба давхардсан тоогоор нийт 2500-аад хүн үзэж сонирхжээ.
Зураач М.Ариунзаяа “Монгол бүсгүйн дөрвөн өнгө” нэртэй үзэсгэлэн Лондон хотноо нээлтээ хийжээ. М.Ариунзаяагийн хувьд зөвхөн эмэгтэй хүний хөрөг зурдаг онцлогтой юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр түүнд Лондонгийн дүрслэх урлагийн дээд сургуульд багшлах санал тавьсан бөгөөд мөн “Америкийн хүндэт зочин” гэсэн шагнал гардуулсан байна. Тэрээр 10 гаруй жил АНУ-д амьдарч уран бүтээлээ хийж байгаа юм.
БНАСАУ-ын Уран хатгамалч ЧЭ ЖОН СҮН-ний уран бүтээлийн бие даасан хатгамалын үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.08.01-05-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна.
***Нохой ч бол сүүлтэй нь сайхан.
Гуйранч ч бол журамтай нь сайхан.
Арслан баатар ч бол галаас цочдог.
Хүн сайн ч бол нэг юманд гэнэддэг.
