Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»“МИНИЙ НУТАГ-2” үлгэр шиг нутгаар аялалын уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзвэр

“МИНИЙ НУТАГ-2” үлгэр шиг нутгаар аялалын уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг17/09/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
urilga8010470552014-09-17-13-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Blue moon арт галерейн дэргэдэх “Аялагч зураачдын клуб”-ын “МИНИЙ НУТАГ-2” үлгэр шиг нутгаар-аялалын уран бүтээлийн үзэсгэлэн 2014.09.19-28-ны хооронд дэлгэгдэж та бүхний мэлмийд хүрэх гэж байна.

 Аялагч зураачдын клуб нь өнгөрсөн жил “Mиний нутаг” сэдвээр зуны аялалыг 2013.07.20-08.06-ны хооронд зохион байгуулж Алтайн өвөр говиор аялан “МИНИЙ НУТАГ-1”,  маршрут гарган Манзуширийн хийд, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялан “ШОГШОО АЯЛАЛ” үзэсгэлэнг зохион байгуулсан юм.

Энэхүү үзэсгэлэнгээс та урлагаар дамжуулан эрүүл зөв аялал, урлагийн мэдрэмжээр дүүрэн байгалийн гэрэл, агаарыг мэдэрч байгалийн гоо сайханыг харах болно. 2014.07.10-08.10-ны хооронд 30 хоног, 5120 км зам туулан эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялсан байгалийн судалбар зургийн 8 уран бүтээлчийн ……….. гаруй өөр өөрийн арга барилаар бүтээсэн бүтээлүүдийг дэлгэх аж.

 “Аялагч зураачдын клуб”-ын зорилго нь хүн-байгаль хоёрын шүтэлцээг биеэрээ мэдрэх, байгалийн адал явдалт, эрсдэлт аялал хийж, эх нутаг ард түмэн болон түүхээ гүнзгий мэдэрч уран бүтээлээ туурьвих бололцоог  уран бүтээлч нартаа нээж өгөх юм.

Тус клубын гишүүнчлэл нь дүрслэх урлагийн чиглэлийн мэргэжлийн уран бүтээлч болон гадаад дотоодын хэнд ч нээлттэй юм.

Мөн бидний намрын судалбарын аялал энэ 9-р сард Тэрэлж голын сав нутагт зохиогдсон ба цаашид Монголын түүхтэй холбоотой гадаад дотоодын үзэсгэлэнт дурсгалт газруудаар аялал зохион байгуулахаар төлөвлөж байна.

 Түүнчлэн аялал бүрт тайлан уран бүтээлийн үзэсгэлэнгүүд тогтмол гаргах бөгөөд олон улсын уран бүтээлчидтэй хамтран симпозиум зохиохоор төлөвлөж байна.

Үзэсгэлэнгийн нээлт 09 сарын 19-ны 18:00 цагт болно та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уг үзэсгэлэн 2014 оны 9-р сарын 19-өөс 28-ныг дуустал “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 96426696, 88850812, 89806021 дугаарын утсаар лавлана уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэнд 300 гаруй үзмэр дэлгэжээ

16/04/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Д.Дорждэрэм ес дэх бие даасан үзэсгэлэнгээ гаргана

15/04/2026
Үзэсгэлэн Урлаг

‘Алс газар сурахаар одогсод: 100’’ үзэсгэлэн нээнэ

14/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.