Ангилал: Үзвэр

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач С.Энх-Амгалангийн “Мэдрэмж-3” бие даасан үзэсгэлэн нь 2010 онд амжилттай болж мэргэжлийн байгууллага, урлаг судлаач төдийгүй уран зураг сонирхогч гадаад, дотоодын олон үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсныг урлаг сонирхогч та бүхэн санаж буй биз ээ.

Дуучин Д.Ширмэнтуяа энэ сарын 18-нд өөрийн “Бодол” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Түүний тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театр болох бөгөөд “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэсэн шүү.Тэрээр 2011 оны 12 сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөөний өдрөөр Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан билээ.