Монголын урчуудын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар-2012” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэнг уламжлал ёсоор “Шинэ санаа-шинэлэг бүтээл” уриан дор зохион байгуулах бөгөөд долоо хоног үргэлжлэх юм. “Хавар-2012” үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлчийн 150 гаруй бүтээлийг толилуулнаt
Ангилал: Үзвэр
Уншигч та бүхэндээ дөрөвдүгээр сарын соёлын арга хэмжээний хөтөлбөр,цагийн хуваарь, утасны мэдээллий хүргэж байна.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх дөрөвдүгээр сарын хөтөлбөртөө Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг тоглохоор оруулжээ. Мөн Д.Лувсаншаравын “Хан Бүргэд” дуурийг тоглохоор бэлтгэж байгаа юм. УДБЭТ-ын ирэх дөрөвдүгээр сарын тоглолтын хөтөлбөрийн танилцуулж байна.
“Цагаандариум” арт галерейд өнөөдөр /2012.03.01/ 18.00 цагт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул хамтарсан энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах, ялангуяа монголчууд бид эх нутгаараа бахархаж, эв нэгдэлтэй байхыг уриалахад оршжээ.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирэх гуравдугаар сард есөн тоглолт байх нь. Үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлээс тоглохоор тэд бэлтгэжбайгаа аж.
Үндэсний дуу бүжигийн эрдмийн чуулга хоёрдугаар сарын тоглолтын хөтөлбөр
Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд хоёрдугаар сарын 3-нд буюу өнөөдөр 14.00 цагт СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын хамтарсан уламжлалт “Орон зай” үзэсгэлэн нээгдэх гэж байна. Орон зай үзэсгэлэн нь анх 1992 оноос олны хүртээл болж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр таслалгүй зохион байгуулж энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байна.
Зайсангийн “Белла Виста” хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд ирэх хоёрдугаар сарын 1-нд 18.00 цагт зураач Д.Батнасан “Аавын хайр” үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Хэрэв би иш үзүүлэх чадвартай мөн бүх нууцуудыг болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч надад хайр байхгүй бол би юу ч биш. “Эртний судар”-аас
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр ирэх хоёрдугаар сард балетын урлагийн үнэнч шүтэн бишрэгчдийн мөрөөдөл болсон А.Хачатуряны “Спартак” балетыг тавихаар зэхэж байна. Тус балетыг урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангаас ивээн тэтгэж байгаа юм. Мөн ирэх хоёрдугаар сард театр үзэгчдийн дуртай дуурь, балетуудыг тоглох юм.
Ард түмнийг гэрэл гэгээ рүү хөтөлж байгаа баатар эрийн тухай өгүүлдэг алдарт «Спартак» балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх хоёрдугаар сарын 18, 19-нд тоглож үзэгч олон түмэндээ толилуулахаар болсон байна. Оросын хөгжмийн зохиолч А.И.Хачатурянаар овоглодог «Аз жаргал», «Гаянэ», «Спартак» гэсэн гурван балет байдаг. Үүнээс «Спартак»-ийг түүний нэрийн хуудас хэмээдэг билээ.