Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд маргааш 16.00 цагт МУЭ-ийн нэрэмжит шагналт уран барималч, керамикч Жанлавын Цолмонхүү уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.
Ангилал: Үзвэр
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн маргааш буюу наймдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна.
Ж.Цолмонхүү нь 1959 онд төрсөн. Дүрслэх урлагийн дунд, дээд сургуулийг чимэглэх зураач, барималч мэргэжлээр төгссөн байна. Ж.Цолмонхүү нь дүрслэх урлагийн томоохон төрөл болох керамикийн урлагийг хөгжүүлэхэд өв уламжлалаасаа байнга суралцан ямагт шинийг санаачилж, Монголынхоо ардын гар урлалыг орчин үед дэвшүүлэн хөгжүүлэх талаар дорвитой бүтээл хийдэг манай авъяаслаг, шилдэг уран бүтээлчийн нэг.
Наймдугаар сарын 30-нд Хонгконгийн “Schoeni art” галерейд нээлтээ хийх “Urban Narrivities” үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн залуу үеийн төлөөлөл болсон хэсэг уран бүтээлчид оролцохоор болжээ. Тус үзэсгэлэнд монгол зураг, уран баримал, сийлбэр хайчилбар, уран зургаар эрт эдүгээгийн Монгол орны амьдралыг харуулсан бүтээлүүдээр оролцох аж. Зураач М.Эрдэнэбаяр Ж.Мөнхцэцэг тэргүүтэй 9 уран бүтээлчид тус бүр 5-6 шинэ бүтээлээ илгээжээ. “Urban Narrivities” үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.
Маргааш бидний хэлж заншсанаар парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнд үзэсгэлэн гарах тухай мэдээлжээ. “PHOTO MSG GROUP”-“Тархинаас тархинд” үзэсгэлэн өмнө нь ч Үндэсний соёл амралтын хүрээлэнд гарч байсан билээ. Тус үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд хэн бүхэнд нээлттэй аж. Үзэсглэнгийн нээлтэд DJ Munk оролцоно. Дашрамд дурьдахад, паркт өдөр бүр нэг тоглоом үнэгүй урамшуулал зарлаад байгаа юм.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр өнгөрсөн долдугаар сарын 1-нд А.Аданы “Жизель” балетаар 49 дэхь улирлын хаалтаа хийсэн. Тэгвэл ирэх аравдугаар сард Оросын алдарт “Евгенийн Онегин” дууриар 50 дахь улирлын нээлтээ хийх гэнэ. Мэдээж “Евгений Онегин” дуурьд дуурийн урлагийн шилдгүүд тоглох гэнэ.
Эль Грекогийн зургууд Германы үзэсгэлэнд 100 жилийн өмнө анх тавигдахад олныг бишрүүлж байсан үнэ цэнээ өнөө хир нь алдаагүй Европын соёлт ертөнцийг байлдан дагуулсаар байна.
Зураач Ш.Ядамсүрэн, А.Өлзийбаатар нарын усан будгаар урласан зургийн үзэсгэлэн “Уран зургийн галерэй”-д нээгдлээ. Ш.Ядамсүрэнгийн хувьд Австралид олон жил амьдарсан байна. Улмаар Австралид сурсан мэдсэнээ Монголдоо толилуулахаар ийнхүү бие даасан үзэсгэлэнгээ нээж байгаа нь энэ юм.
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.Дарамбазар, “Хөх нар” төвийн гишүүн, зураач З.Өсөхбаяр, “Хөх нар” төвийн зөвлөх гишүүн, зураач С.Машбат нарын “Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн” өнөөдөр 17.00 цагт “Цагаандариум” арт галлерейд нээлтээ хийлээ.
Вашингтоны Такома хотын түүхийн музей ирэх наймдугаар сард Д. Б. Куперийн нууц нь үл тайлагдах онгоц барьцаалсан гэмт хэргийн талаарх эд мөрийн зарим баримтыг дэлгэн тавих аж. Купер 1971 оны арваннэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Портлэнд мужид нислэг үйлдэж байсан “Boeing-727” онгоцыг барьцаалан дээрэмдэж байжээ.
“Алтан хальс” холбоо Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран Монголд анх удаа задгай талбайд кино гаргах гэж байна. Тэд сонгодог болон арт хаус киног илүү өргөн хүрээнд таниулж, сонирхолтой содон бүтээлүүдийг олны хүртээл болгохын тулд Dreamers’ Day өдөрлөгийн зохион байгуулдаг.