Ангилал: Сонгодог

Английн Челси клубтэй хамтран ажилладаг Японы алдарт YOKOHAMA брэнд нь “Челси клубын идэвхтэй дэмжигчдийн холбоо”, “Вай Ти Эм” ХХК, “Кроне” Браухаустай хамтран энэ бямба гаригт явагдах “Челси v Ливерпүүл” клубуудын тоглолтын үеэр томоохон хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улс, Зөвлөлт холбоот улсын Гавъяат тамирчин дэлхийн зуун жилийн бөхийн од, ХХ зууны манлай Монгол бөх, сурган хүмүүжүүлэгч ухааны доктор, Профессор Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит улс аймаг цэргийн цолтой 224 бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнөө 11 дүгээр сарын 7-ны өдөр 14:00 цагаас болох нь ээ.

Рио-2016 олимпийн оноо олгох тэмцээн Ташкент хотноо өчигдөр эхэллээ. Эхний өдөр 48 кг жинд манай эмэгтэй жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг “Ташкентийн Гран При”-гээс алтан медаль хүртлээ.

Одоогоос 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа 49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 29-10 сарын 05-ны өдрүүдэд Узвекстан улсын нийслэл Ташкен хотод болохоор төлөвлөгджээ.

Болгар улсад зохиогдсон Олон Улсын Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд Завхан аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Будхүү хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртжээ.

Дэлхийн шилдэг 10 тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомын финалын тэмцээн Герман улсын Мюхень хотод зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн ОУХ-ний мастер О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн төрөлд 583 оноогоор финалд шалгарч улмаар мөнгөн медалийн эзэн болж бахдам амжилтыг үзүүллээ. Харин алт, хүрэл медалыг БНХАУ-ын тамирчид хүртсэн байна.

2015 оны Монголын хамгийн бакь залууг хамтдаа тодруулцгаая. Тодруулбал, Энэ сарын 05 -ны 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд Бодибилдинг Фитнессийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн болно.

Монгол залуус хэрхэн биеэ хөгжүүлснийг залуус та бүхэн харж, үлгэр дуурайлал авч мөн үзэл бодол нэгтэй нөхөдтэйгээ танилцан нэгэн өдрийг спортлог өнгөрөөхийг урьж байна.

Монголын хүн ам сүүлийн жилүүдэд таргалалт, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ихэссэнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй залуус тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг асуудал нь нийгмийн хэмжээнд онцгой анхаарах ёстой зүйлийн нэг болоод байна.

Азербайжаны Габала хотноо зохион байгуулж байгаа буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц. Мөнхзул зургадугаар байр эзэлж “РИО-2016” олимпын эрхээ авлаа.