Ангилал: Сонгодог

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн энэ жилээс эхлэн “Хүрхрээ” үндэсний дээд лигнэрийн дор явагдахаар боллоо. “Хүрхрээ” үндэсний дээд лиг тавдугаар сарын 16-наас эхэлж, амралтын өдөр бүр тоглолттой байх юм.

“Цэнхэр үст” Цэрэн нэрээр цахим ертөнцөд олны танил болсон эрхэм бол “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор. Тэрбээр Хойд туйлд болсон “Fjallraven polar 2015” олон улсын нохойн чаргаар аялах тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн оны сүүлээр фейсбүүк санал асуулгад ялж, авсан.

Хан-уул дүүргийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагддаг “Уран хөдөлгөөн тгимнастик”-ийн тэмцээн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амжилттай болжөндөрлөлөө. Тус тэмцээн нь бүх нийтийн бие тамир спортыг дэмжих, хүүхэд багачуудыггимнастикийн хөдөлгөөнөөр эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, биеийн тамир спортод дурсонирхолтой болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн спорт хороо, боловсролынхэлтэс хамтран зохион байгуулсан.

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, удирдахажилтны аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээн 2015 оны 03 дугаарсарын 21-нд Чингэлтэй дүүрэгт амжилттай боллоо. Тэмцээн багш, удирдахажилтны амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаасурьдчилан сэргийлж, эрүүл мэндийг дэмжих, дүүргүүдийн хамтын ажиллагаагөргөжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг.

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн сүүлийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг ялснаар эзэн хааны цомыг 34 дэх удаагаа өргөхөөр боллоо.

Монголын ширээний теннисний холбоо, “Эй-Ар-Би “ компанитай хамтран зохион байгуулсан 2015 оны ширээний теннисний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээн “Оч” клубт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“ARB Mongolia” ХХК-ий нэрэмжит 2015 оны ширээний теннисний насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд “Оч” клуб дээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 204 тамирчин оролцож, ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөв. Тэмцээний дүн гарахад ганцаарчилсан ангилалд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Лхагвасүрэн гурав дахь удаагаа, эмэгтэйчүүдээс М.Дэлгэрмаа анх удаа улсын аваргад түрүүллээ.

2007 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Макс групп”-ын нэрэмжит ᠌᠋᠋᠋’Макс трофи’ буудлага спортын тэмцээн өнөөдрөөс эхлэнэ насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалаар Техник спортын төв болон Аварга клуб дээр зохион байгуулагдаж байна.

Буудлага спортын тамирчдын амжилтыг ахиулахад туслах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, буудлага спортын тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлж амжилтыг ахиулах, шилдэг тамирчдын тоог нэмэгдүүлэн залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор 2007 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Макс групп”-ын нэрэмжит ᠌᠋᠋᠋’Макс трофи’ буудлага спортын тэмцээн өнөөдрөөс эхлэнэ насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалаар Техник спортын төв болон Аварга клуб дээр зохион байгуулагдаж байна.