АНУ-ын Лонг Бийч хотноо зохиогдож буй 2016 оны жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ховд аймгийн харьяат, Гаруда клубын тамирчин Цог-Очирын Батцэцэг 69 кг жинд аваргын АЛТАН медаль хүртлээ.
Ангилал: Сонгодог
Аугаа их ялалтын баярын 71 жилийн ойн босгон дээр буюу энэ сарын 7,8-ны өдөр ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудын дунд зохиогддог уламжлалт сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Отгонтэнгэр Их Сургууль үүсгэн байгуулагдсан 25 жилийн ойдоо зориулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний нэг болох Инстаграмчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдөр буюу 5-р сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Ингээд сагсан бөмбөгийн тэмцээний удирдамжыг танилцуулая.
Монголын жүдо бөхийн холбоо өчигдөр Спортын төв ордны Б зааланд “РИО-2016”-д оролцох шигшээ багийнхны нэрсийг зарлав. Энэхүү хүндхэн үүргийг холбооны ерөнхийлөгч Х.Баттулга хүлээсэн юм.
Өсвөрийн шатарчдын ААШТ манай улсад анх удаа болж байгаа. Уг тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид оролцож байна.
Казахстан улсын Алматы хотод 2016 оны 03.26-30ны хооронд явагдсан Олон улсын таеквондогийн ази тивийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээнд монгол улсын шигшээ багийн 15 тамирчин ерөнхий дасгалжуулагч Д.Мягмарсүрэн олон улсын шүүгч Н.Гэрэлмаа гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож гурван алт дөрвөн мөнгө 11 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 17 орноос БНАСАУ, КАЗАКСТАН, ОХУ-н дараагаар буюу 4-р байранд оржээ.
Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн тэмцээн Хакүхо аваргын түүхэн амжилтаар өндөрлөсөн билээ. Гэвч өнөөдөр 36 дахь цомоо хүлээн авч хөгжөөн дэмжигч нарынхаа өмнө үг хэлэх гэсэн Хакүхо аваргад багагүй асуудал тулгарав. Түүнийг ярилцлага өгч эхлэх тэр мөчид Осака хотын үзэгчид янз бүрийн үг хэлэн хашгирч эхэлсэн билээ.
Бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авчирсан Ж.Нурлан Монгол улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. 1990 оноос анх гараагаа эхэлсэн Бодибилдингийн спортын түүхэнд анхны “Гавьяат тамирчин” нь Ж.Нурлан болж байна.
Тэрбээр 1990 онд Монголд анх удаа зохиогдож байсан “Сайхан залуу” тэмцээнээс спортын гараагаа эхэлж байжээ. Маргааш тэрбээр “Монгол Улсын гавьяат тамирчин” цол тэмдэгээ 11:00 цагт Төрийн ордонд гардан авах юм байна.
Норвегид болж буй залуучуудын өвлийн олимпоос тэшүүрийн төрлөөр#Монгол улс анхны алтаа авчээ. Түүхэндээ анх удаа Монгол улс өвлийн олимпийн аваргатай боллоо. 17 настай Б.Сумъяад амжилт хүсье.
Хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубийн шинэ дасгалжуулагчаар алдарт тоглогч Зинедин Зидан томилогдсон тухай Wall Street Journal мэдээллээ. Өмнөх менежер Рафаэль Бенитез зургаан сар ажилласны эцэст ажлаа өглөө.