Ангилал: Сонгодог

БНСУ-ын Согчу хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна. Тус тэмцээнд Монгол, АНУ, Канад, Франц, Австрали, Өмнөд Африк, ОХУ, Иран, Финланд, Малайз, БНХАУ, Турк зэрэг нийт 19 орны 100 гаруй тамирчин өрсөлджээ. Тамирчид зургаан төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ.

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргасан. Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж үзэн Засгийн газарт шийдвэрээ хүргүүлсэн юм.

Монголын Үндэсний Их баяр наадам арав гаруйхан хоногийн дараа эхлэх гэж байна. Наадмын зүлэг ногоон дэвжээнээ эр бярыг үзэх хүчит бөхчүүд хэдийнээ бэлтгэл сургуулилтаа базааж байна. Монгол төрийн наадамд хэний хүү түрүүлж, ямар бөх цолоо ахиулах бол гэсэн таамгийг бөх сонирхогчид хэдийнээ дэвшүүлээд эхэлжээ. Хүчит бөхчүүдийнхээ уран хурц барилдааныг шимтэн үзэх цаг ойртож байна.

Тухайн хүний өдөр тутмын хоололтын хөтлөлт, зөв хооллох жор, дэглэм бүгдийг хамруулж өгснөөрөө хүний биед богино хугацаанд өөрчлөлт, үр дүнг мэдрүүлэх ач холбогдолтой чухал хөтөлбөр болохыг Доко багш хэлж байсан юм.

Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 5-р сарын 1-ны өдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү ажиллаж байна.

2017 оны буудлага спортын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Монголын буудлага спортын холбооны шинээр баригдсан буудлагын төвд эхэллээ. Тэмцээнд орон нутаг, клубын 14 байгууллагын 83 залуу мэргэн буудагч цэц мэргээ сорьж байна. Тэмцээний эхний өдрийн дүнгээр байр эзэлсэн тамирчдын нэрсийг танилцуулж байна.