Ангилал: Сонгодог

Амьсгалын фитнес амьдралыг уртасгана Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах сайхан үед бид амьдарч байгаа азтай хүмүүс. Дээхэн үед юун фитнес манатай дасгал хөдөлгөөний талаар ч мэддэг хүн цөөхөн байсан. Тэгвэл өнөө үед олон улсад фитнесийн спорт улам нарийсаж амьсгалын хүртэл фитнес байдаг болсон талаар дуулаад миний бие ихэд гайхаж билээ.

Буудлага спортын шинэ төв ашиглалтанд орсоноор дотоодын тэмцээн уралдааны зохион байгуулалт дээшлэхийн зэрэгцээ тамирчдын бэлтгэл сургуулиулалт сайжирч чанар чансаа нэмэгдэж олон улсын томоохон тэмцээн уралдаан албан ёсоор манай эх оронд зохион байгуулагдах боломж бүрдэх юм. Ингээд та бүхэндээ Буудлага спортын шинэ төвийн барилгын ажлын явцын талаарх видео нэвтрүүлгийг МБСХ-ны дотоод тэмцээн уралдаан хариуцсан менежер Д.Батсуурийн танилцуулсанаар хүргэе.

Монголын Буудлага спортын холбоо болон буудлагын тамирчид маань өөрийн гэсэн буудлагын тиртэй болж байгаа таатай мэдээг уншигч олондоо хүргэж байгаадаа баяртай байна. Тус байр нь МБСХолбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир болон холбооны тэргүүлэгчдийн дэмжлэгтэйгээр баригдаж байгаа Буудлага Спортын Холбооны буудлагын тирний барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа аж. Буудлага спортын олон арван тамирчдын он удаан жил хүсэн хүлээсэн тус тирийг хамгийн орчин үеийн техник хэрэгсэлээр тоноглох аж. Ийнхүү бэлтгэлийн тусгай байр нөхцөл сум хэрэгсэл шаарддагаараа өндөр өртөгтэй спорт гэгддэг буудлагынхан бусдын хаяа хатавчийг гуйхгүйгээр бэлтгэлээ хийх тиртэй болж байна.

Монгол улсын хүн амын хэт таргалалт, түүнтэй холбоотой үүсэж буй аливаа өвчин эмгэг, нийгмийн харилцааны бэрхшээлийг шийдэхэд тус нэмэр болох.
Халдварт бус өвчлөлийн тархалтыг багасгах, урьдчилан сэргийлэх,
Таргалалт, хөдөлгөөний дутагдалаас болж Монгол хүний дундаж наслалт богиносож байгаа байдлыг таслан зогсоох.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, тэмцээний шилдгүүдийг шалгаруулсан юм.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн дунд болдог “Үндэсний супер лиг” үргэлжилж байна. 2016-2017 оны лигийн тоглолтонд 12 аймгийн баг өрсөлдөж байгаагаас шөвгийн наймд өрсөлдөх багууд энэ долоо хоногт тодорлоо.

Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын анхдугаар зөвлөгөөн 12 дугаар сарын 23-нд Алтай хотын Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн ИТХ-ын Дарга Т.Ганзориг, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Алтай хотын захирагч Есөнбулаг сумын засаг дарга Ш.Дагва нар мэндчилгээ дэвшүүлж цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн ММСЗУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан залуу уяачдын холбооны танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж хурлын даргаар оролцлоо.

2016 оны Тив, Дэлхий, Олон улс, Монголын бүх ард түмний спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад Биеийн тамир спортын тухай хууль болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Засаг даргын нэрэмжит шагнал, шигшээ багийн тамирчдад мөнгөн урамшуулал олголоо.

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” анхдугаар чуулганаа 10 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотноо 18 аймгийн 200 гаруй төлөөлөгч оролцож амжилттай зохион байгуулсан билээ. ММСЗУХ нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.