Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Snoop Dogg-ийн өвлийн олимп дахь загварлаг, дэгжин хувцаслалтууд
Хувцас загвар

Snoop Dogg-ийн өвлийн олимп дахь загварлаг, дэгжин хувцаслалтууд

Урлаг Урлаг13/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Парис 2024 оны зуны олимпыг загварлаг хувцаслалтаараа чимсэн Snoop Dogg өвлийн олимпод эргэн ирлээ. Гэхдээ энэ удаад тэрбээр илүү албан ёсны, хариуцлагатай ажилд томилогдсон бөгөөд энэ нь илүү дэгжин, албан ёсны, онцгой хувцаслалттай байх болно. Милан Кортина 2026 өвлийн олимпод тэрбээр цагаан өнгийн урт үслэг нөмөрч, гал улаан малгайгаар гоёсон байгаа нь камерын дуранд хэдэнтэй буусан. Мөн эмэгтэйчүүдийн уулын цанын уралдааныг үзэж, кёрлингийн холимог хосын тэмцээний үеэр үзэгчидтэй ярилцаж, “Team USA” багийн тамирчдын нүүр зурагтай хүрэм өмссөн байв.

Учир нь тэрбээр АНУ-ын баг тамирчдын хүндэт дасгалжуулагчаар томилогдсон бөгөөд “NBC” телевизэд олимпын торгон мөчийг сурвалжлах эрх авсан байна.

Үслэг малгай, хээтэй пальто өмсөн, хүзүүндээ цасан ширхэг мэт гинж зүүж, Кортинагийн мөсөн гудамжаар донжтой гэгч нь алхаж яваа “Дасгалжуулагч Snoop” спортын тамирчдад урам зориг өгч байна. “Team USA”-ийн хувьд анх удаа хүндэт дасгалжуулагчтай болж буй бөгөөд тамирчид ч таатай нь аргагүй хүлээн авчээ. “Сайн дурын энэхүү үүргийн хүрээнд Snoop өөрийн онцгой хошин мэдрэмж, сэтгэлийн халуун дулаанаар Team USA-гийн тамирчдыг зоригжуулахад хувь нэмрээ оруулна” гэж АНУ-ын Олимп, Паралимпын хороо мэдээлжээ.

2026 оны Өвлийн олимпийн нээлтийн ёслол дээр дизайнер Кинг Айсын бүтээсэн цасан ширхэг мэт гинж зүүсэн байгаа нь.

Snoop бол спортын үнэнч фен юм. Тэрбээр 2024 оны Парисын олимпод бамбар баригч байсан бөгөөд энэ жилийн өвлийн олимпод ч мөн адил үүрэг гүйцэтгэсэн. 2024 оныхтой адил Snoop “NBC” сувгийн тусгай сурвалжлагчаар дахин ажиллаж, аль спортыг тайлбарлаж байгаагаас үл хамааран өөрийн содон, тод, дэгжин хэв маягийг үзэгч олонд спорттой хослуулан хүргэж байгаа юм.

“Кортина дээр жинхэнэ шоу болж байна,” хэмээн тэр нээлтийн ёслолын өмнө баярын уур амьсгалаар дүүрэн гудамжаар нарны шил зүүн алхахдаа “NBC”-д ярьжээ. “Сайхан хүмүүс, амттай хоол, загварлаг орчин. Би үнэхээр гайхалтай цагийг өнгөрүүлж байна” гэж мөн хэлсэн байна. Түүний “Team USA” сэдэвт хувцаслалтыг бэлтгэсэн хүмүүс ч мөн адил хөгжилдөж байгаа бололтой. Энэ хүрээнд Snoop хэрхэн хувцасласныг сонирхуулж байна.

2-р сарын 6-нд АНУ болон Канадын багуудын хооронд болсон кёрлингийн холимог хосын тоглолтын үеэр Snoop Dogg АНУ-ын тамирчин Кори Дропкин, Кори Тиессийн царайтай хүрэм өмссөн байв.
Зөвхөн хажуугаас нь тоглолтыг ажиглаж байгаадаа сэтгэл хангалуун бус байсан дасгалжуулагч Snoop эх оронч хувцас өмсөж, керлингийн спортоор хичээллэж үзэв.
2-р сарын 8-нд Тофане уулын цанын төвд болсон эмэгтэйчүүдийн уулын уралдааны тэмцээнийг үзэж буй хүндэт дасгалжуулагч.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: “Met Gala” арга хэмжээний улаан хивсний ёслолоос

05/05/2026
Хувцас загвар Урлаг

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.