Ангилал: Сонгодог

“Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” анхдугаар чуулганаа 10 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотноо 18 аймгийн 200 гаруй төлөөлөгч оролцож амжилттай зохион байгуулсан билээ. ММСЗУХ нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.

БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд Монголын тулаанч “Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин М.Нандин-Эрдэнэ тоглодог билээ. Тэрээр Солонгос улсад “Холимог тулаан” спортын төрөлд тамирчин бэлдэж, амжилт гаргахаар хичээл зүтгэл гарган яваа тамирчин, дасгалжуулагч М.Нандин-Эрдэнэ Солонгос улсад зохиогдсон ээлжит холимог тулааны тэмцээнд өрсөлдөн дахин ялалт байгууллаа.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн өндөрлөлөө. Өнөөдөр 55-кгд А.Батцэцэг, 58-д С.Цэрэнчимэд, 69-д О.Насанбурмаа нар аваргын алтан медалийн эзэн боллоо.
Харин 75-д Б.Одончимэг мөнгөн медаль зүүсэн бол Ш.Түмэнцэцэг, Ц.Энхжаргал нар хүрэл медалийн болзол хангасан байна.

Дэлхийн 55 орны 600 гаруй тамирчдын дундаас манай улсын бодибилдингийн тамирчид дэлхийд данстай гэдгээ харуулсаар байна. Тайланд улсын Паттаяа хотноо болсон 2016 оны Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 17 тамирчин өрсөлдсөн бөгөөд 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль, финальт байранд шалгарсан амжилтаар эх орондоо ирлээ.

Монгол улсаа төлөөлөн оролцсон сонсогч, бөх ОХУ-ын Москва хотод болсон “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдаанд “Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин, Москва хотын “Цэргийн их сургуулийн 5-р курсын сонсогч, дэд ахлагч Галсандовжоо овогтой Гантулга 3-р байр эзэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотын Иван Ярыгины нэрэмжит Бөхийн ордонд “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдааны”-ы 11-р дугаар наадам амжилттай явагдаж өнгөрсөн юм.

Сүүлийн үед Монголд хүчээ аваад байгаа та бидэнд хэдийнээ танил болсон Spinning /дугуйтай аэробик/-ийн талаар нэгэн сонирхолтой яриаг өрнүүлэхээр Голден Жим фитнес клубын захирал ноён Ц.Баянмөнх багшийгаа энэ удаагийн ярилцлаганыхаа зочноор урьсан юмаа.

Энэ сарын 24-29-ны өдрүүдэд ХонКонгийн Тусгай олимпийн 40 жилийн ойн нэрэмжит Зүүн азийн бүсийн тэмжээнээс манай баг тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 медальтай ирлээ. Тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, ХонКонг, Монгол гэсэн зургаан орны 300 гаруй тамирчин өрсөлдснөөс манай тамирчид ийнхүү бахдам ажилтын эзэд болжээ.

Дэлхийд чансаа дээгүүрт тооцогдох Япон улсад болсон Хүндийн өргөлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Мексикт болсон оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, ГУРАВ хоногийн хугацаанд хоёр том тэмцээнээс ЗУРГААН алтан медаль хүртсэн Хүндийн өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг Ривер клуб хүлээн авч уулзан гэр бүлээрээ, дасгалжуулагчийн хамт Tokyo 2020 хүртэл Ривер клубт хичээллэх, амрах эрх олгож, хүндэтгэл үзүүллээ.