Ангилал: Сонгодог

Дэлхийд таашаагдсан Tiger брэндээс зохион явуулдаг гудамжны хөл бөмбөгийн Tiger Street Football 2013 олон улсын тэмцээний хүрээнд 2006 оны дэлхийн аварга хөлбөмбөгчин Фабио Каннаваро Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Буудлага спортын 12 дахь удаагийн “АЗИЙН МАСТЕРУУДЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн эх оронд маань энэ сарын 12-16 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөж буй уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” нар ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол Глобал” ХХК дэмжин ажиллаж байна.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа буюу гарьд цолны даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ болж өнгөрлөө.

Монголын буудлага спортын 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2013 оны 06 сарын 17-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд Алдар, Буудагч, Аврагч, Соёмбо, Хүч, Аварга, БГД, Орхон, СХД, Булган , ЧД , Хэнтий , Дорнод, Маршал, Архангай, Бага-Нуур, БЗД, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Баян Өлгий, Эрч СХ, СБД, Хилчин, Снайпер зэрэг 25-н багийн 190 гаруй тамирчид буудлага спортын 10-н дасгалд онч мэргэнээ сорин өрсөлдөж аваргууд нь тодорсон юм.

Буудлага спортын дэлхийн цомын тэмцээн Солонгос улсын Чангвон /Changwon/ хотод өнөөдөр нээлтээ хийж манай тамирчид эхний буудлагуудаа хийж байна. Энэ сарын 4-8 ны хооронд зохиогдох уг тэмцээнд манай улсаас МУГД Л.Ундралбат ахлагчтай 16 хүний бүрэлдхүүн оролцож байгаа бөгөөд буудлага спортын мастерууд энэхүү багт багтаж байгаа юм.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх удаагаа Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо Барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, энэ жилийн наадмын түрүү бөх улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглолоо.