Ангилал: Сонгодог

Монголын Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчид АНУ-ын Форт Беннин хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 3-ны хооронд зохион байгуулагдаж буй Дэлхийн цомын тэмцээнд оролцож байна.

Хүн төрөлхтөний бий болгосон олон гайхамшигтай зүйлийн нэг нь спорт, спортын хаан нь хөлбөмбөг, хөлбөмбөгийн оргил нь ДАШТ билээ. Дэлхий нийтээрээ дөрвөн жил хүсэн хүлээдэг агуу баяр эхлэхэд яг 100 өдөр үлдлээ.

Монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдсан өдөр буюу “Эх орончдын баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Үндэсний Ардчилсан Нам уламжлалт спорт тэмцээнийг 3-р сарын 1-2 өдрүүдэд зохион явуулах гэж байна.

Ялгуусан хэмээн модон морин жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч бяраа үзэн үзэгч олноо баярлууллаа. Энэ жилийн Цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан О.Хангай нар үлдснээс гарьд Рагчаа барьц сонгож өвдөг шороодуулснаар найм давж сар шинийн барилдаандаа түрүүллээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас өнгөрсөн онд төсөвлөгдсөн 5 тэрбум төгрөгийг спортыг дэмжих ямар арга хэмжээнд, хэрхэн, яаж зарцуулсанаа тайлагнах зорилгоор “СПОРТ-2013” санхүүгийн нээлттэй тайлан үзэсгэлэнг өчигдөр СТӨ-ний Уран зургийн галерейд нээгээд байна.

FIFA WORLD CUP 2014 буюу хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 225 хоног үлдээд байна. дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёны онцгой эрхтэйгээр авсан ETV телевиз өнөөдөр монголын оюуны өмчийн газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газруудтай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын соёлыг олон төрлийн нийгмийн бүлгүүд бүрдүүлдэг бол тэдний нэг хэсэг нь залуусын экстрим спорт байдаг. Энэ нь зөвхөн сонирхол, цагийг зугаатай өнгөрөөх биш харин өөрийн дотоод ертөнцөө илэрхийлж, мэдэрч болох хамгийн хүчтэй тэсрэлтийг өөртөө агуулдаг спортын төрөл зүйл юм.