Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спортын хороо, “Олимп” дээд сургууль, ДЦС-4 ТӨХК-ийн бөх аймгийн арслан П.Бүрэнтөгс Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамд ес давж Улсын арслан цол хүртсэн билээ.
Аймгийн арслан П.Бүрэнтөгс 91 жилийн ойд түрүүлснээр Ардын хувьсгалын түүхэн он жилүүдэд улсын цолгүй бөх түрүүлсэн дөрөв дэх тохиолдлын эзэн болж, Ардын хувьсгалаас хойшхи 50 дахь арслан цолтон болон тодорчээ.