Ангилал: Сонгодог

Монгол түмэн Лондоны олимпийн жүдогийн тэмцээн болж байгаа цэнгэлдэх хүрээлэнд уухай түрэн чуулсан байв. Эх нутагтаа зурагтаар үзэж байгаа монголчуудын хувьд камерын эсрэг талд төрийнхөө алтан соёмбот далбаагаа намируулан зогсох залуу их хань болж байлаа. Гэсэн ч медаль авна гэж хүлээж байсан жүдогийнхон маань тэмцээнээ азгүй байдлаар үргэлжлүүлэв.

“Лондон-2012” зуны олимпийн байт харвааны эрэгтэйчүүдийн чансаа тогтоох харваа дөнгөж сая өндөрлөлөө.

Нийт 64 харваач тус бүр 72 сум тавьснаас энэ төрөлд манай улсыг төлөөлж оролцож буй ОУХМ Жанцангийн Гантөгс 669 оноо авч 19-р байрт эрэмбэлэгдлээ.

Английн найруулагч Дэнни Бойл олимпийн наадмын нээлтийн ёслолыг хүлээн суугаа дэлхийн сая сая үзэгчдэд чухам ямар бэлэг барихаар зэхсэн нь өнөөдөр дэлхий нийтэд ил болно. 27 сая фунт стерлингийн төсөвтэй батлагдсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслол орон нутгийн цагаар 21.00 цагт эхлэх юм. Энэ нь Монголын цагаар бямба гаригийн үүрээр 04.00 цагт тохиож байна. “Гайхамшгийн арал” хэмээн нэрлээд буй олимпийн нээлтийн ёслол зохион байгуулагч орныг илтгэх чухал арга хэмжээ. Тиймдээ ч мандан бадарч буй их гүрний үед нар жаргадаггүй байсан гэх Их Британичууд өөрсдийн өв уламжлал, өвөрмөц байдлыг илтгэх бүхнийг олимпийн нээлтдээ багтаахыг зорьжээ. Тэдгээрийн дунд цэрэг эрсээс эхлээд үхэр, хонь, ямаа, бүр тахиа, галуу ч багтаж буй. Түүнчлэн өвс ногоо тэгширсэн ногоон талд крикет тоглож байгаа үзэгдэл, Английн алдарт усан тээрэм болоод Их Британи гүрний бүрэлдэхүүнд багтах дөрвөн улсыг илэрхийлэх цэцэг, туузаар чимэглэсэн дөрвөн багана мөн нээлтийн нэгээхэн хэсэг болжээ.

Лондонгийн олимпийн наадмын өмнө сэргээшийн хяналтыг давж чадаагүй 107 тамирчныг урьдчилан шалгаруулах тэмцээнд оруулахаас татгалзан тухай өчигдөр АП агентлаг мэдээлсэн байна.

Дэлхийн сэргээштэй тэмцэх агентлагийн тэргүүн Жон Фейхи Олон улсын олимпийн хорооны хуралдаан дээр сэргээшийг илрүүлсэн баримтуудаа дэлгэлээ. Хяналтын шалгагчдыг хууран мэхлэх ямар ч боломжгүйг сэргээш хэрэглэдэг тамирчид мэдэх ёстой гэж Фейхи онцлон анхааруулсан байна.

Дэлхийн томоохон телевизүүд Лондонгийн олимпод оролцох манай жүдо бөхийн тамирчдыг хэдийнэ судлаад эхэлжээ. Бэлтгэлийн явцаас нь эхлээд алхам бүрийг нь ажиж байгаа аж. Ройтерс агентлагийн сэтгүүлч 2008 оны Бээжингийн олимпийн-100 кг-ийн жингийн аварга Н.Түвшинбаяртай уулзаж ярилцжээ.

Гуор Мариал АНУ-д 11 жил амьдарч, марафон гүйлтээр хичээллэж байгаа ч 28 настай тэрээр төрөлх нутаг Өмнөд Суданыг зүрх сэтгэлдээ тээн яваа.

Иргэний дайны улмаас балчир насандаа орхин гарсан унаган нутгаа төлөөлж чадахгүй ч саяхан Лондоны олимпод уралдах эрхтэй болжээ. Шинэ тутам тусгаар тогтносон Өмнөд Судан улсад ҮОХ хараахан байгуулагдаагүй учраас Гуор аль нэгэн улсын өмнөөс бус, Олимпийн тугийн доор оролцоно.

Лондонгийн олимпийн наадамд өрсөлдөх Монголын шигшээ багийн тамирчид дараах хуваарийн дагуу тэмцээн, уралдаанд оролцоно. Зуны XXX олимпийн наадамд Монгол Улс спортын долоон төрөлд, 29 тамирчнаа өрсөлдүүлж байна.

Манай улсад арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг Францын “Ростан” групп БОАЖЯ-тай хамтран бартаат замын эко аялал, олон улсын буухиа тэмцээн зохион байгуулах болсноо зарлалаа. Буухиа тэмцээнийг дугуй, морин, явган гэсэн гурван төрлөөр Тэрэлж-Горхийн чиглэлд хийх юм байна. Буухиа тэмцээн ирэх наймдугаар сарын 26-31-ний өдрүүдэд болох бөгөөд оролцогчид 30 км бартаат замыг туулснаар Сүхбаатарын талбайд өндөрлөж ялагчаа тодруулах аж. Тэмцээнийг байгальд хор хөнөөлгүй моторт төрөлгүйгээр зохион байгуулж байгаа учир “Эко тэмцээн” хэмээн онцолж байна гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.

Испанийн “El Mundo” агентлагийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Лондоны Олимп эхлэхэд ердөө гурван хоног үлдлээ. Иймээс Лондоны Олимпийг зохион байгуулах хорооны дарга лорд Себастян Коугийн ажил улам л ундарч байна.

Олимпийн аварга асан тэрбээр “Бүх зүйл графикийн дагуу явагдаж байна. Шийдэгдээгүй гэх асуудлууд нь томоохон үйл явдлын өмнө болдог энгийн л санаа зовоох зүйл” хэмээн мэдэгдэж байгаа юм.

АНУ-ын Невада мужийн Рино хотын оршин суугч 22 настай Вероника Ротенхослер өдгөө өрсөлдөгчдийнхөө зүрхэнд айдас хуруулах болсон тул “Зүрх зүсэгч” гэдэг хочтой болжээ. Тэрээр ММА буюу эмэгтэйчүүдийн дүрэмгүй тулааны урлагт бахдам амжилт гаргаж байгаа юм.