Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Чингис хаан судлалыг хөгжүүлэх чиглэлээр Кэмбрижийн их сургуультай хамтран судалгааны тэтгэлэг зарлалаа
Нийгэм

Чингис хаан судлалыг хөгжүүлэх чиглэлээр Кэмбрижийн их сургуультай хамтран судалгааны тэтгэлэг зарлалаа

Урлаг Урлаг28/05/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хааны өв, соёлын хүрээлэн болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Кэмбрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн “Монгол ба Өвөр Ази судлалын төв”-тэй хамтран Чингис хаан судлалыг хөгжүүлэх судалгааны тэтгэлгийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн албан ёсоор зарлаж байна.

Тэтгэлгийн хүрээнд:

  • Монгол Улсаас 1 судлаач – Кембрижийн MIASU-д 9 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх
  • Монгол Улсаас 1 судлаач – Кембрижийн MIASU-д 3 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх
  • MIASU-д харьяалагддаг 1 судлаач – Монгол Улсад 3 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх

Тэтгэлэгт багтах зардлууд:

  • Нислэгийн зардал – Энгийн ангиллын хоёр талын нислэг
  • Амьдрах зардал – Кембрижийн их сургуульд судалгаа хийх Монгол судлаачид сар бүр £2,500, Монгол Улсад судалгаа хийх Кембрижийн судлаачид сар бүр £1,000
  • Орон сууц – Хоёр тал тус тус байр олоход дэмжлэг үзүүлнэ
  • Визний зардал – Холбогдох бүх виз мэдүүлгийн төлбөр

Судалгааны нөөц:

  • Кембрижийн их сургуулийн бүх судалгааны бааз, номын сангийн эрх
  • Монгол Улсын үндэсний болон их дээд сургуулийн номын сангийн эрх
  • Кембрижийн Нийгмийн антропологийн тэнхимийн Монгол ба Өвөр Ази судлалын төв болон Монгол дахь судалгааны байгууллагуудын хурал, семинарт оролцох боломж.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://mocsty.gov.mn/news/052303

https://www.miasu.socanth.cam.ac.uk/chinggis-khaan-grant-0

Өргөдлийн маягт татах холбоос: file:///C:/Users/user/Downloads/application_form_pdf.pdf

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Б.Аззаяа: Ганцаардал муухай зүйл биш

24/04/2026

О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ

24/04/2026

ФОТО: “The Devil Wears Prada 2″ киноны нээлтийн улаан хивсний ёслолоос

24/04/2026

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026

Тав дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам Улаанбаатар хотноо болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.