Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Э.Бадар-Ууган ард түмнээсээ уучлалт гуйлаа
Спорт

Э.Бадар-Ууган ард түмнээсээ уучлалт гуйлаа

Урлаг Урлаг23/03/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
serdamba3983804642012-03-23-16-30[www.golio.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэрбээр энэ шийдвэрийг Германд байхдаа гаргажээ. Учир нь түүнийг хэрвээ энэ чигээрээ бэртгэл гэмтэлээ сэдрээгээд байвал нуруу чинь хөдөлгөөнгүй болно гэдгийг хатуу анхааруулжээ. Тэрбээр энэ тухай “Германы эмч нар хэрэв энэ байдлаараа гам барихгүй, бэлт¬гэлээ үргэлжлүүлээд явбал нуруу чинь тун удахгүй хөдлөх боломжгүй болно. Тиймээс энэ удаагийн олимпийн наа¬дамд зориулж байгаа эрчимтэй бэлтгэлээ орхиж, 1-2 жилийн хугацаанд бэртлээ төгс эмчилж байж эргээд тогло гэсэн. Гам барихгүйгээр, ингээд эмчилгээ хийлгээд арай гайгүй болуутаа л эргэж бэлтгэл хийгээд яваад байж болохгүй гэсэн.

Ер нь бол цаашид бокс тоглоё л гэж бодож байвал ирэх олимпийг өнжиж, гам сайн барь гэдгийг хатуу анхааруулсан. Тэгээд би багш нартайгаа ярьж, зөвлөөд “Химийн цом”-д ч оролгүй багийнхнаасаа түрүүлээд хүрээд ирсэн. Ирснээсээ хойш гэрээсээ ч гарахаас халгаад. Хүмүүстэй, тэр байтугай найз нөхөдтэйгөө ч уулзах хэцүү байсан. Харин хэд хоногийн өмнө эхнэр маань амаржиж, хүүтэй болоод… /Хоолой нь зангирав/. Хүү маань төрж сэтгэл санаа арай гайгүй болж, тайвшраад байна" гэлээ. Мөн тэрбээр цааш нь "Энэ нь бүр 2006 оны бэртэл ужгирсан гэсэн үг л дээ. Тэр жил би Германы “Химийн цом” болон Чех, Туркийн цом, Европын цуврал тэмцээнд оролцож байхдаа чихэндээ хүчтэй цохиулснаас болоод хэнгэрэг хагарсан юм. Тэгсэн энэ гэмтэл аажим аажмаар мэдрэлд буюу тэнцвэрийн эрхтэнд, цаашлаад бүр нугасанд нөлөөлж, нурууны мэдрэлийн судсууд ч дарагдахад хүрсэн юм байна. Мэдрэлийн гаралтай өвчлөл байна гэдгийг хэдхэн сарын өмнө мэдсэндээ харамсдаг. Сууж байгаад гэнэт босоход толгой эргэдэг дээ. Яг тэрэн шиг зүгээр явж байхад өөрийн мэдэлгүй найгаад байдаг болсон. Хэд хэдэн удаа. Бүр машин бариад явж байхдаа орон зайн мэдрэмжгүй болчихож байгаа юм шиг машинтайгаа дайвалзах тохиолдол нэг удаа гарсан. Тэгэхээр нь гадагшаа явж нарийн шинжилгээ өгсөн чинь мэдрэлийн судас, нугас, тэнцвэрийн аппарат гээд маш нарийн бэртлүүд гарч ирсэн. Би үндсэндээ өнгөрсөн хоёр жил бэртэлтэй, эмчилгээтэй, боксоо тоглож чадахгүй байсан шүү дээ. Хоёр жил өвдсөн. Гайгүй болоод ирэхээр нь шигшээ багтаа очиж, бэлтгэлээ хийнэ. Нуруу татаад, хөдөлж ч чадахаа болиод гэртээ ирэх үе олон байсан. Ямар сайндаа л хотоос хол гарсан цугларалтаас тулгар биетэй эхнэр маань хүртэл очиж авч байх вэ дээ. Найзууд маань ч гэсэн татсан нуруутай, хөдөлж чадахгүй намайг нааш, цаашаа олон зөөсөн. Уг нь би энэ бэртлийг давж гараад олимпод орно л гэж хичээж байсан. Сүүлд, оны өмнө болсон Казахстаны олон улсын тэмцээнд дээд жиндээ тоглоод түрүүлэхдээ бүр ч их итгэлтэй болж ирсэн. Тэгтэл тэр тэмцээний дараа эргээд бэртэл нөлөөлж, “Ер нь л би энэ удаа чадахгүй юм биш үү” гэдэг бодол төрөх болсон. Тэгээд л эцсийн дүндээ ийм шийдвэр гаргалаа. Амжилт гаргахын тулд би эхлээд эрүүл болох ёстой юм байна гэдгийг яс, махандаа тултал ойлгож авлаа гэх үү дээ Надад эрүүл мэндээс бусад бүх зүйл байна. Уг нь би энэ олимпод том зорилго тавьсан байсан. Лондонгийн олимпийн алтан медалийг эх орондоо авчирна л гэж боддог байсан. Монгол хүн яагаад олимпийн хошой аварга болж болохгүй гэж… Гэхдээ бүх зүйл дуусчихаагүй байгаа шүү дээ. Нас залуу байна. Энэ олимпод оролцох боломжгүй болсноороо намайг дэмжиж, надаас амжилт хүлээж байгаа ард түмнийхээ итгэлийг алдаж байгаа ч дараа дараагийн амжилтаараа түүнийгээ цайруулна даа л гэж бодож байна. Мөн энэ ярилцлагаараа дамжуулаад Монголынхоо ард түмнээс би уучлал гуйж, Лондонгийн олимпийн наадамд бэртлийн улмаас оролцох боломжгүй болсноо албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.