Ангилал: Жазз

Жүжигчин Э.Мөнхтөртэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр “А-Сарреllа” хамтлагийн дуучин бөгөөд “Амьдралын амт”, “Сайн уу, амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Эр хүн болгож өгөөч”, “Аюултай харилцаа”зэрэг дэлгэцийн уран бүтээлийн дүрүүдээр нь үзэгчид мэдэх билээ.

Монголчууд 2002 оноос эхлэн Фэнг шүйг мэдэх болсон. Тэгвэл уншигч таны амралтын өдөрт зориулан Азийн Фэнг шүй төвийн захирал Ө.Хишигжаргалтай ярилцаж мэдэж явах хэрэгтэй зөвлөгөө авсныг хүргэж байна.

Тун удахгүй 10 жилийнхээ ойг тэмдэглэх гэж Aqua Fitness төвийн захирал Б.Уянгатай ярилцлаа. Бүсгүйчүүдийнхээ эрүүл мэндэд үргэлж сэтгэлээ чилээж ирсэн түүнээс цөөн асуултанд хариулт авсанаа хүргэе.

Цогт тайжийн дүрээр бидний зүрх сэтгэлд үлдсэн Цагааны Цэгмид хэмээх энгүй нэгэн эрхэмийг мэдэхгүй хүн ховор байх. Цогт хунтайж гэхээр л өөрийн эрхгүй Цагааны Цэгмид гуайн дүр төрх илхэн бууна. Ийм л гайхалтайгаар дүрээ бүтээн үзэгчдийн сэтгэл зүрхэнд одоо ч оршин байсаар байгаа аугаа жүжигчин.

Монголын урлагт шинэлэг өнгө төрхийг тодорхойлон гарч ирсэн охидын хамтлаг бол “Киви”. Хамтлагийн бүсгүйчүүдийн чадварлаг дуулалт, содон төрх “Киви” гэх энэ гайхалтай хамтлагийг монголын урлагт тодотгож хүн бүрийн хайртай хамтлаг болоход ихээхэн нөлөөлсөн биз ээ. Сүүлийн үед хамтлагийн бүсгүйчүүд тус тусын уран бүтээлдээ идэвхийлэн орж сонсогчиддоо шинэ соргог уран бүтээлүүдээр бэлэг барьсаар байгаа. Тэгвэл өнөөдөр хамтлагийн ахлагч эрч хүчтэй дуучин бүсгүй Ука 11/06 цомгийн нээлтээ хийсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцснаа хүргье.

Шүүхээр шийтгэлгүй орхисон хэдэн мянган муу үйлийг цээрлүүлж, хуулиар хэлэлцээгүй олон мянган сайн явдлыг сурталчилан, худал хуурмагийн үнэн дүрийг оромжноос нь гаргаж өдрийн гэрэлд харуулдагаараа театр ариун газар гэгддэг. Монголд орчин цагийн театрын урлаг үүсэж хөгжөөд 85 жилийн нүүр үзэж буй. Энэ эрхэм газрыг цогцлооход амьдралаа зориулж, нэгэн хэсэг нь болж явсан уран бүтээлчдийн мэндэлсний 70-110 жилийн ойг тэмдэглэдэг билээ.

“Мaking the band”, “240 цаг”, “21000” зэрэг реалити шоу бэлтгэн үзэгчдэд хүргэдэг 25-р суваг телевизийн Д.Эрдэнэбаяр найруулагчтай чадварлаг, уран бүтээлч баг хамт олны дараагийн дуулиант нэвтрүүлэг цацагдахад бэлэн болжээ. Тодруулбал үзэгчдийг орой бүр 25-р суваг телевизийн өмнө уядаг “21000” реалити шоу нэвтрүүлэг ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн гарах юм байна. Энэ удаагийн дугаарт СТА жүжигчин Д.Оюунтуул, “Силк роуд пронтерс” ХХК-ийн захирал, хоолондоо нэвтрүүлгийн mогооч, хөтлөгчөөр үзэгчдэд танигдсан Я.Энхээ нар оролцжээ. Үзэгчдэд мөнгөний үнэ цэнэ, хэмнэлттэй худалдан авалт, зөв зарцуулалтын талаар мэдлэг олгодог, нийгэмд өндөр ач холбогдолтой гэдгээрээ бусад телевизийн нэвтрүүлгээс ялгардаг “21000” шоу нэвтрүүлгийн редактор, сэтгүүлч Б.Зоригтбаатартай ярилцлаа.

Монголын хүүхэд багачуудын хүмүүжил, хөгжил төлөвшил, танин мэдэхүйд телевизийн нэвтрүүлгийн нөлөөлөх үүрэг их. Тэр дундаа МҮОНТ-ын хүүхдийн нэвтрүүлгээс олон ч хүүхэд багачууд үлгэр дуурайл авч хүмүүжиж хүн болдог билээ. Тэгвэл энэ их үйлсэд 20-н жил зүтгэж яваа МҮОНТ-ын найруулагч Ө.Алтансэрээг энэ удаагийн ярилцлагын буландаа урьж сүүлийн үед хийж буй уран бүтээлийх нь талаар ярилцлаа

Мэдээллийн цогц үйлчилгээг үзүүлдэг, тэргүүлэгч 1900-1950 лавлахыг мэдэхгүй хүн гэж үгүй. Залгасан хүн бүхэнд хамгийн шуурхай, үнэн бодит мэдээлэл өгч чаддаг хамт олон өдгөө 10 жилийн ойтойгоо золгож байна. Амжилт бүтээл арвинтай хамт олонг удирдаж буй 1900-1950 лавлахын Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалантай ярилцлаа.

Дуучин бол Э.Болор-Уянга урлагийн ертөнцөд өөрийн өвөрмөц хоолой, чадварлаг дуулалтаараа олонд танигдсан билээ. Тэр дундаа монголын алтан үеийн тэр л сайхан дуунуудыг амьдруулж дахин сонсогчдын хүртээл болгосон гэдгээр нь уншигчид маань түүнийг андахгүй биз ээ. Тэгвэл энэ удаагийн ярилцлгын буландаа авъяаслаг дуучин бүсгүйг урьж оролцууллаа.