Мэдээллийн цогц үйлчилгээг үзүүлдэг, тэргүүлэгч 1900-1950 лавлахыг мэдэхгүй хүн гэж үгүй. Залгасан хүн бүхэнд хамгийн шуурхай, үнэн бодит мэдээлэл өгч чаддаг хамт олон өдгөө 10 жилийн ойтойгоо золгож байна. Амжилт бүтээл арвинтай хамт олонг удирдаж буй 1900-1950 лавлахын Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-Мэдээллийн лавлах 1900-1950 үүсгэн байгуулагдаад 10 нас хүрч байна. Энэ түүхийг гардан бичилцсэн танд баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Юуны өмнө өнгөрсөн 10 жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгч хамтран ажилласан байгууллагууд та бүхэндээ талархал дэвшүүлье.
Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт мэдээллийн лавлах 1900-1950 гэсэн брэндийг амжилттай бүтээн байгууллаа.
-1900-1950 бол Монголдоо утасны мэдээллийн лавлах гэдгээрээ анхдагчдын нэг. Тухайн үеийг санаж байна. Анх гарч ирэхдээ их л хүчтэй гарч ирж, удалгүй л хүмүүсийн хамгийн түрүүнд ханддаг лавлах болсон санагдана.
-Бид 2005 оноос Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт мэдээллийн лавлах 1900-1950 гэсэн брэндийг амжилттай бүтээн байгууллаа. Манай байгууллагын үйл ажиллагааны амжилт нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цаг ямагт хөдөлмөрлөхөд оршдог гэж 1900-1950 лавлахын нийт хамт олон үздэг. Түүнчлэн бид 10 жилийн өмнө зорьж байсан зорилгодоо хүрч бодит мэдээллийн цогц үйлчилгээг дэвшилтэт техник технологийн шийдлээр мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан богино хугацаанд хүргэдэг, хэрэглэгчээ дээдэлсэн, үндэсний хэмжээний тэргүүлэгч лавлах үйлчилгээний төв болсон.
Мэдээж “ах” лавлахууд бий. 102, 103 гэх мэт шуурхай утаснууд үүнд зүй ёсоор орно гэж бодож байна. Гэхдээ 1900-1950 – тай хамт Монгол улсад утасны мэдээллийн лавлах үйлчилгээний шинэ эрин үе эхэлсэн гэж би боддог.
Анх нэмүү өртөгт тусгай дугаарын лавлах үйлчилгээг хэрэглэгчийн сэтгэл зүй өндөр төлбөртэй магадгүй зарим талаараа тэдэнд шаардлагатай мэдээллийг хүргэж чадахгүй гэсэн ойлголт байсан болов уу. 1900-1950 бол энэ салбартаа тэргүүлэгч мэдээллийн цогц лавлах үйлчилгээ. Одоогоос 10 жилийн өмнө хүмүүс ганц утас цохиод хэрэгтэй бүх зүйлээ мэдэж авна гэж төсөөлөө ч үгүй байсан бол энэ төсөөллийг 1900-1950 бодит болгосон. Манай лавлахын хувьд үйлчлүүлэгч хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагыг хангах, харилцаа холбооны үйлчилгээг хялбаршуулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажилласаар ирсэн. Өнөөдрийн асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн эрин зуунд хэрэглэгчийн цаг зав, зардал мөнгийг хэмнэх үүднээс хэрэглэгчидээ байнга судалсаар ирсэн нь бидэнд үр дүнгээ өгч зах зээлд нэвтрүүлсэн үйлчилгээ бүр амжилт дагуулж байлаа.Тэд итгэж утасдаад инээмсэглэж харилцуураа тавих нь бидний хувьд үргэлж чухал байсан.
-1900-1950 мэдээллийн лавлах үйлчилгээний 10 жилийн түүхэнд ямар ямар технологийн болон менежментийн дэвшлүүд гарсан бэ?
Бид үйл ажиллагаандаа богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж цогц программ хангамжийг ашигладаг.
-Хурдтай өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд, хүмүүсийн эрэлт хэрэгцээнд бид хурдтай сэтгэж хөдөлмөрлөж байж л хөл нийлүүлнэ. Бид үйл ажиллагаандаа богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж цогц программ хангамжийг ашигладаг. Түүгээр зогсохгүй мэдээллийн лавлахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас анх удаа бид автомат дуудлага хуваарилалтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчдэд мэдээллийг илүү түргэн шуурхай өгөх боломжтой болсноос гадна үйлчилгээний ажилтны хувьд ч ашиглахад илүү хялбар болж, олон улсын стандартыг хангасан программ хангамж техник хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдсэн. Мэдээж бид хэрэгцээнд суурилсан технологийн шинэчлэлийг цаг алдахгүй хийж явахыг ажлынхаа нэг хэсэг гэж тодорхойлж явдаг. Ялангуяа манай салбарт энэ маш чухал.
Ноён пиццаны захиалга хүргэлтийн үйлчилгээ, шуурхай найдвартай, буух эзэн буцах хаягтай Такси дуудлагын үйлчилгээ, Бүх төрлийн зар, ханшийн нэгдсэн мэдээлэл, Цаг үзвэр үйлчилгээний мэдээлэл, хамгийн сүүлд гэхэд “Орон сууцны хэрэглээний төлбөрийн мэдээлэл” зэрэг 50 гаруй төрлийн үйлчилгээг нэрлэж болно.
-1900-1950 лавлах руу өдөрт хэдэн хүн ханддаг вэ. Анх эхэлж байсан тэр үеийн хандалт одоо хэд дахин өсчхөөд байна вэ?
-Давхардсан тоогоор үүрэн болон суурин холбооны 3 сая гаруй хэрэглэгчид байдаг гэсэн судалгаа бий. Энэ бол 1900-1950 лавлахын хэрэглэгчид. Бид газарзүйн байршил үл хамааран монгол орны өнцөг булан бүр гадаад улс орнуудаас ч өдөр бүр 24 цагийн турш хэдэн арван мянган хэрэглэгчиддээ үйлчилж байна.
-Анх олсон гээсэн бичиг баримтын мэдээллийг олгодгоор нь 1900-1950-ыг хамгийн түрүүнд мэддэг болж байлаа. Одоо танай лавлах хэдэн төрлийн мэдээлэл өгч байна вэ. Хэр их мэдээллийн баазтай болсон бэ?
-Би дээр хэлсэн хэрэглэгчийн сэтгэлд хүрсэн үйлчилгээнүүдийг мэдрэмжтэй байж зах зээлд маш амжилттай нэвтрүүлж байсан. Олсон гээсэн бичиг баримтын нэгдсэн лавлагаа бол бидний анхдагч үйлчилгээнүүдийн нэг. Энэ үйлчилгээн дээрээ тулгуурлан бид УБЕГ-тай хамтран ажиллаж иргэний бичиг баримтын бүрдүүлэлт, лавлагаа мэдээллийг өгдөг болсон. Түүнчлэн түргэн хоолын салбартаа тэргүүлэгч Ноён пиццаны захиалга хүргэлтийн үйлчилгээ, шуурхай найдвартай, буух эзэн буцах хаягтай Такси дуудлагын үйлчилгээ, Бүх төрлийн зар, ханшийн нэгдсэн мэдээлэл, Цаг үзвэр үйлчилгээний мэдээлэл, хамгийн сүүлд гэхэд “Орон сууцны хэрэглээний төлбөрийн мэдээлэл” зэрэг 50 гаруй төрлийн үйлчилгээг нэрлэж болно.
-10 жилийн дотор ийм амжилтанд хүрнэ гэдэг амар зүйл биш. Таны хувьд энэ байгууллагын тулгын чулууг тавилцаж удирдан авч явж байна. Ийм амжиллттай замыг богино хугацаанд туулахдаа ямар зарчим, арга барилаар ажиллаж ирвээ?
-Мэдээлэл харилцаа холбооны салбар нь хамгийн хурдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Уг өөрчлөлт, шинэчлэлтэд бид үргэлж бэлэн байхыг хичээж ирлээ. Хүний хэрэгцээ хязгааргүйтэй адил мэдээллийн хэрэгцээ ч яг адил. Секунд, минутаар байнга өөрчлөгдөж өсөн нэмэгдэж байдаг. Бид яг л энэ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдрэх, эрэлтийг урьдчилж хангах, сэтгэл ханамжыг бий болгоход анхаарч байлаа. Ийм л шаардлагад захирагдаж 10 жил тасралтгүй шинийг эрж хайж ажиллаж ирлээ. Энэ зүтгэл, сэтгэл зөв байсныг өнөөдрийн бидний хүрсэн амжилт батлах болов уу гэж бодож байна.
-Нийгэмд өнөөдөр олон чадварлаг сео нар гарч ирж байна. Тэр дундаа эмэгтэйчүүд Монголын нийгэмд тэргүүлэгч гэдгээ улам бүр баталж байна. Үүний нэг нь ч та гэж би үнэлж байна. Гэхдээ нийгэм улам л хурдтай урагшилж байна. Ялангуяа танай салбар, мэдээллийн хэрэгцээ асар хурдтай өсч байна. Та танай байгууллага үүнтэй хэрхэн хөл нийлүүлж байна вэ?
10 жилийн турш бидэнтэй хамт байсан үйлчлүүлэгч гэдэг бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж бид үзсэн
-Монголын ихэнх компанийн засаглалыг ажиглахад ТУЗ, УЗ Ерөнхий захиралууд ихэнх нь эрэгтэй байдаг. Гүйцэтгэх захиралуудын хувьд харин байдал эсрэгээрээ. Эмэгтэйчүүд хамгийн сайн гүйцэтгэгч нар байдаг. Магадгүй тэд дааж авсан ажлаа илүү сэтгэл гаргаж хийдэг байх. Миний хувьд цаг үеэсээ хоцрохгүйг байнга эрмэлзэж ирсэн. Мэдээллийн хэрэгцээ асар хурдтай хөгжиж байгаа энэ үед ceo нар цаг үеэсээ хоцроно гэдэг бол ялагдахтай яг адил. Энэ нь миний зарчим болсоор ирсэн.
Хүмүүс цаг наргүй ажиллаж, нийгмийн хэмнэл улам бүр хурдасч “цаг алт” гэдэг хэмжүүрийн жинхэнэ утга яг одоо л хэн бүхэнд мэдрэгдэж байна. Хэрэглэгчид мэдээллийг телевиз, радио, сонин сэтгүүл, лавлах утаснаас мэдээлэл авахаас гадна цахим сайт, сошиал орчноос мэдээллээ хүлээн авах хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Үүний тулд олон нийтийн сүлжээнд идэвхтэй ажиллах, интернэт болон дата үйлчилгээн дээр суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж хэрэглэгчиддээ илүү их боломжийг нээж өгмөөр байна.
-10 настай 1900-1950 Монголчууддаа одоо ямар бэлэг бэлдэж байна. Бидний хэрэгцээг дагасан шинэ шинэ үйлчилгээг та бүхэн түүчээлж гаргаж чаддаг учраас хүлээлт байна?
-10 жилийн түүхэндээ бид олон ойнуудыг тэмдэглэж ирсэн. 10 жилийн турш бидэнтэй хамт байсан үйлчлүүлэгч гэдэг бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж бид үзсэн. Тиймээс энэ өдрийг бидний хувьд хамгийн эрхэм хэрэглэгч нартаа зориулан өнгөрөөхийг хүсэж хэрэглэгчиддээ зориулан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэхээр бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Суурин болон үүрэн холбооны оператор компаниуд ч бидний хэрэглэгчиддээ барьж буй энэ бэлгийг дэмжин хамтарч ажиллаж байгаад баяртай байна.
-Мэдээж 10 жилийн түүхийг бичнэ гэдэг, энэ салбартаа өөрийн гэсэн тэргүүлэх байр суурийг эзэлнэ гэдэг ганцхан хүний хийх ажил биш. Хамгийн гол нь найдвартай хамт олон, баг энд том үүрэг гүйцэтгэнэ. Танай хамт олон дандаа эмэгтэйчүүд. Магадгүй эмэгтэйчүүд хариуцлагатай байдгын жишээ та бүхний хүрсэн амжилт юм болов уу?
-Санал нэг байна. Байгууллагын амжилтын гол цөм нь ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл зүтгэл, ур чадвар. Дээр нь бүтээлч шинэ сэтгэлгээ, хурд, хариуцлагатай байдал гэж би хувьдаа боддог. Манай лавлахын нийт ажилчдын бараг 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд тэр дундаа ид залуу насны эрч хүч дүүрэн бүсгүйчүүд. Эмэгтэйчүүд аливаа зүйлд илүү хариуцлагатай нягт нямбай, үнэнч ханддаг тул ажил амжилттай байхад маш их нөлөөлдөг. Энэ хугацаандаа ажил үүргээ ойлгож ухамсарладаг маш сайн баг хамт олон бүрдсэн гэж би үздэг.
-1900-1950 танай байгууллагын хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Дараагийн олон арван жилийн давтагдашгүй, амжилттай түүх бичихийг хүсэн ерөөе.
-Бидний энэхүү амжилтыг тэртээх 2005 оноос бидэнтэй хамт байсан хэрэглэгчид, хамтрагч байгууллагууд болон бүхий л ажилтнуудгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Бидний туулж ирсэн зам, цаашид бичих түүхтэй ч үргэлж хамт байна гэдэгт би итгэлтэй байдаг.
Цаг гаргаж ярилцсан таньд баярлалаа