Авлигатай тэмцэх газар Шилэн дансны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Иргэдийн гаргасан гомдлыг хянуулахаар Үндэсний Аудитын газарт зарим компаниудыг шилжүүлсэн байгаа. Тухайлбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар-Төмөр зам нийгэмлэг, Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК зэрэг томоохон компани аж ахуйн нэгжүүд багтаж буй. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг, Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг холбогдох танилцуулгын хамт 2015 оны аравдугаар сарын 21-ний дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяатай ярилцлаа.
Ангилал: Жазз
Нийтийн дууны ертөнцөд залуухан хос дуучид цахиур хагалан гарч ирлээ. Эдгээр дуучид болох дуунд дуртай ард олондоо “Ариухан сэтгэл” хэмээх уран бүтээлээрээ танигдаад буй залуу дуучин Б.Дүгэрсүрэн, Э.Болормаа нар юм. Тэдэнтэй цөөн хором уран бүтээлийн яриа өрнүүллээ.
Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80, Улсын драмын эрдмийн театрын түүхт 85 жилийн ойд зориулж мэргэжлийн теарт судлаач, зохиолч, яруу найрагч, орчуулагч, тайз дэлгэцийн урлагийн төлөөллүүд хамтран туурвисан гурван ч номын хурим өнгөрөгч амралтын өдөр тохиолоо. Орчин үеийн Хятадын сонгодог зохиолуудыг сорчлон дээжилсэн “Хятадын сонгодог жүжгүүд” номыг Ардын жүжигчин Ж.Лхамхүү эмхэтгэсэн бол “Мотор дуугарлаа” номыг Монголын кино урлагийн нэрт мастерууд, “Монголын театрын түүх” номыг мэргэжлийн театр судлаач, яруу найрагч, жүжгийн зохиолчид хамтран өлгийджээ. Энэ үеэр Ардын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш Ж.Лхамхүүтэй театрын урлаг болоод шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
Сүүлийн хориод жил Монголын рок, поп хөгжмийн салбарт “жинхэнэ” утгаараа хит болсон дуунуудын ихэнхийг энэ хүн зохиосон байдаг. Нас аль хэдийнэ 50 гарсан ч 20 настай залуучуудын сонсох дууг зохиож байна гэдэг цаг үетэйгээ хэрхэн хөл нийлүүлж чаддагийнх нь илэрхийлэл байх. Удирдлага дор нь цөөнгүй жил ажилласан
Цагийн цагт давалгаалж байдаг нийтийн дууны урлагт шинэ цагийн давалгаа хүчтэй түрэн ирж байна. Энэ их давалгаан дунд өөрийнхөөрөө байж, өөрийн гэсэн байр суурийг эзлэх амаргүй. Тэр тусмаа хосоор дуулж гарч ирнэ гэдэг тийм ч амар биш. Тэгвэл Соёлын тэргүүний ажилтан дуучин, хөгжимчин Дашзэвэгийн Амарсайхан, Жигмэдийн Солонго нарын олон сайхан уран бүтээлийг ард түмэн хэдийнээ хүсэн хүлээдэг болжээ. Гэр бүлийн хоёрын дуулсан “Хамтдаа жаргая”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай” гээд дуунуудыг нэрлэхээр эрхэм хоёрыг хэн ч мэдэж таарна. Ингээд эрхэм хоёр уран бүтээлчтэй уншигч олноо уулзуулж байна.
“Хүүхдийн сэтгэл зүйн боловсролын төв”-ийн сэтгэл судлаач Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.
“Хүүхдийн сэтгэл зүйн боловсролын төв” нь хүүхэд ба насанд хүрэгчдэд зориулан Генетик тест хийж, хүүхэд ба насанд хүрэгчдийн төрөлх потенциал, нуугдмал авьяас чадварыг хурууны хээгээр тодорхойлж байна.
-Монголд анх удаагаа олон улсын дрифтийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ талаар?
-Монголд шөнө ирсэн болохоор хотын талаар сонирхож амжсангүй. Өглөө шууд техникийн зөвлөгөөгөө өгөхөөр наашаа шууд ирлээ. Улаан-Үдэд болсон тэмцээний үеэр Монголын тамирчдыг харсан. Өсөх ирээдүйтэй боломжтой тамирчдыг болохыг мэдсэн. Тэгээд Монголд олон улсын тэмцээн хийгээд үзье гээд ирлээ. Олон улсын тэмцээн зохион байгуулахад хамгийн түрүүнд залуусын чадвар сайжирна. Зам талбайн хувтд гоё байна. Тамирчдын чадвар өсөх өндөр чадвартай харагдлаа.
Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд цуврал үзэсгэлэнг ирэх сарын 20-ноос Бээжин хотын хааны ордны Тиа миу галерейд зохион байгуулна. Энэ талаар Уран зургийн галерейн захирал Н.Батбаатартай уулзаж ярилцав.
Гавьяат жүжигчин Н.Батцэцэгтэй уулзаж ярилцахаас өмнө залуу нас гэгчийг задгай мөнгө адил халаасны мухарт үнгэгдэж явсаар үрэгдэж дуусдаг гэж ойлгодог байв. “Би завгүй гүйж, хийж бүтээж буйдаа сэтгэл ханаж, түүгээрээ өөрөө өөрийгөө сэргээж, нөхөж явдаг. Ядаж л ой ухаанаа хөгшрүүлчихгүйн тулд завгүй амьдрах хэрэгтэй” гэх түүнийг харсан хэн ч нас гэдэг зүгээр л тоо гэдэгтэй эрхгүй санал нийлнэ. Нүүр үрчлээтэв ч зүрх сэтгэл үрчлээтдэггүйн учир залуу нас гэгч үрэгдэж барагдаж дуусдаггүй зүрх сэтгэлд, хүний мөн чанарт оршдог аж. “Суварган цэнхэр уулс”, “Жинжиймаа” зэрэг 20 гаруй кино уран бүтээлээр үзэгч түмний танил болсон түүнтэй завгүй өнгөрүүлсэн амьдрал, залуу нас мөн кино урлагийн тухай ярилцсанаа хүргэе.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцлаа.
-“Баялаг бүтээгч” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ төслийг санаачлах болсон шалтгаан юу байв?