Танд халаалт асуулт шаардлагагүй байх гэж бодож байна. Тиймээс шууд үндсэн яриандаа оръё. Танд ярих юм их байгаа нь харагддаг. Өмнө нь таныг олон улсын кино наадмуудад монгол кинонуудыг оролцуулах сонирхолтой байдаг байсныг мэднэ. Гэхдээ сүүлийн нэг хоёр жилд илүү эрчимжсэн юм шиг харагдаад байна л даа. Таны ажил хэрхэн, хаанаас эхлэв?
Ангилал: Жазз
-Та “Миний хичээллэдэг спорт бол хамгийн тансаг, эрхэмсэг, гоёмсог спорт” гэж хэлсэн байсан. Яагаад ингэж хэлсэн юм бол?
-Бялдаржуулах урлагийг бүх спортын “ХААН” гэдэг л дээ. Ийнхүү дэлхий даяараа хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ спортоор хичээллэснээр өөрийгөө өөрчилж, хүссэн төгс галбираа цогцлоох боломжтой байдгаараа онцлогтой.
Энэ удаагийн “Чухал хүн” буландаа СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхмийн эрхлэгч, СУИС-ийн хүндэт профессор, МУГЖ Ч.Насантогтохыг урилаа. Домогт “Соёл эрдэнэ” хамтлагийн үнэ цэнэтэй гишүүдийн нэг, орчин цагийн залуу дуучдыг төрүүлэх эрхэм үйлсдээ сэтгэл оюун, эрдэм чадлаа зориулж байгаа билээ. Өнгөрсөн хоёр жилд Монголчуудыг тайзны өмнө уясан “Яг түүн шиг” шоуны арын албанд олон мундаг хүмүүс ажилласан. Тэдний нэг нь яах аргагүй Ч.Насантогтох багш байлаа. Дуучин, жүжигчин нэг бүртээ гадаад дотоодын олон уран бүтээлээр дуулах урлагийн хичээл зааж байсан нь яах аргагүй ямар чадварлаг уран бүтээлч вэ гэдгийг нь харуулсан юм. Тиймдээ ч бид түүнийг урлагийн салбарын “Чухал хүн”-ээр нэрлэсэн хэрэг. Бидний ярилцлага олон сэдвийг хамарсан юм.
– Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?
– Энэ жил уран бүтээл намдуухан байна. Сүүлийн хэдэн жил “Авьяаслаг монголчууд” шоу нэлээдгүй цаг хугацааг надаас авч байсан. Шоу маань зохиогдохгүй болохоор хувийн уран бүтээлдээ зарцуулах цаг их байна. Хуучны хэллэгээр шинэ CD-ны уран бүтээлдээ орчихсон. Ер нь бие даасан уран бүтээл гаргахаар түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчний ажлаа хийж байгаа.
-Яагаад урлагийн замыг сонгов. Багаасаа дуулдаг хүүхэд байв уу?
-Тийм ээ. Таван настайгаасаа дуулж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Зуны амралтаараа хөдөө явдаг. Тэр сайхан уул усны дэргэд бага нас маань өнгөрсөн. Анхны тайз маань 1994 онд “Дэлбээ” наадмын тайз байв. Тухайн үед зургаан настай байсан. Ер нь бол тэр цагаас хойш урлагийн салбарт тэр дундаа дуучин болох хүсэл мөрөөдөл маань урган гарсан даа.
Болгар улсын Софи хотноо хөгжмийн дээд сургуульд суралцаж байсан авьяаслаг дуучин Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлаган дор төгссөн нэгэн. “Хүслийн бороо” нэртэй анхны бие даасан цомгийнхоо нээлтийн үеэр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялааж байсан билээ. Сүүлийн үед түүний шинэхэн уран бүтээлүүд энд тэнд эгшиглэх болсон юм. Тиймээс уран бүтээлийн олз омог хэр байгаа талаар СТА Л.Солонгоос тодрууллаа.
Кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” -ын Шилдэг найруулагчийн шагналт, Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг нэртжүжигчин Л.Жанчивдоржийн хүү, урдаа барих шилдэг найруулагчдын нэгЖ.Сэнгэдоржтой ярилцсан юм. Түүнээс саяхан болсон “Cinema Awards” болон Монголын кино урлагийн хөгжлийн талаарх бодлыг нь сонслоо.
Телевизийн ярилцлагад орж байхдаа сурвалжлагчид “Та нар надаас олигтой юм асуугаад ярьчихаач” хэмээн хэвлүүхэн ярьж суусан хэрсүү хүүг монголчууд андахгүй болжээ. Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн дуунуудыг дуулж хүмүүсийн хайрыг татаад буй Б.Бат-Энэрэл хүүг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Тэрээр энэ сарын 20-нд “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолтоо МҮЭСТО-нд хийх гэж байгаа билээ.
Сүүлийн 10 жилийн туршид Монголын “ТОП-10” сургуулийн жагсаалтад тогтмол орж буй ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай “Гёте” сургуулийн 2017 оны дөрвөн төгсөгч DAAD-ын шалгалтад тэнцэж Германы их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах эрх авсан байна. Монгол хүүхдийг зөв төлөвшүүлж, оюун ухааны өндөр потенциалыг зөв удирдан чиглүүлж чадвал дэлхийд данстай дэлхийн хүн болж чадна гэдэг “Гёте” сургуулийн туршлагаас бүрэн харагдаж байна. Ирээдүй, хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийж, “ДЭЛХИЙН ХҮН”-ийг хэдийнээ бэлтгээд эхэлсэн тус сургуулийн захирал П.Хажидмаатай ярилцлаа.
“Яг түүн шиг” шоуны оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа. Тэрээр энэ долоо хоногт УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн дүрд хувирах юм.