Ангилал: Жазз

Монгол Улсын Консерватори болоод буй Хөгжим бүжгийн коллеж байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд тус сургуулийг төгсөгч рок, попын уран бүтээлчдийн нэгдсэн “Миний хөгжим бүжиг” тоглолт энэ сарын 15-ны 19 цагт UB palace-ийн концертын их танхимд болох юм. Энэ тоглолтыг санаачилж хэрэгжүүлэгч тус сургуулийн үлээвэр хөгжмийн тэнхмийн багш М.Мөнхсайханаас тоглолтын талаар тодруулсан юм.

Урлагийн салбарт өөрийн нэрийг өндөрт өргөж яваа “Фантастик” продакшны жүжигчин Батболдын Барслхагва-тай хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэж байна. Өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж яваа залуу уран бүтээлчийн тоглосон “Зүрхний хилэн” бүрэн хэмжээний уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

Энгийн нэгэн франц, кино найруулагч залуу морин хуур хөгжим, хөөмийг сонсоод хаа холын Европ тивээс Монгол улсыг зорьж ирсэн юм. Тэрээр зөвхөн морин хуур хөгжим сураад зогсохгүй монголын уламжлал, ёс заншил, хэл, бичгийг судалж, сурч байгаа нэгэн. Стив товлосон газраа ирэхдээ морин хуураа үүрээд, амандаа ааруул хийчихсэн ирлээ. Уншигч та бүхэн түүнтэй ярилцсаныг хүргэж байна.

Хөгжил гэдэг хүн чанарыг хөөдөг туулга хэлбэртэй юм. Туулга гэж эм байдаг даа. Зах зээлийн ийм нийгэмд хүн өрөөлийг бодохтой манатай, амин хувиа хувиа бодоход хүрдэг. Монгол хүний амьдрал тийм ч сайхан байгаа бишийн нэг илрэл л дээ. Хүн чанарын хагасыг ижийгээсээ авч, үлдсэнийг нь өөрөө олдог нь удамшилынх. Монгол хүний хүн чанар, мөн чанартаа харъяалагдах учиртай.

Чин сэтгэлээсээ дуулдаг шигээ бусдад халуун гараа үнэнээсээ сунгаж чаддаг нэгэн дуучин бий. Тэр бол “Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн билээ. Тэрбээр урлагт 20 гаруй жил зүтгэж Монголын эстрадын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан. Түүнд алдаж, онож явсан үе аль аль нь бий.

-Энэхүү ярилцлагыг эхлэхийн өмнө танд томоос том баяр хүргэе. Хэдхэн сарын өмнө та гурван ихрийн эцэг болсон. Энэ мэдээг сонсоод надаас гадна олон хүн гайхсан. “Ээ бурхан минь Фаррелл Уилъямс гурван ихэртэй болчихсон байна” гэх үгс хаа сайгүй сонсогдож байсан?

Их Британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ. Тэрбээр өглөөний 06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан бөгөөд үргэлжлүүлэн цагдаагийн “Сүлд” чуулга хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Түүнийг мөн Төрийн ордонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан бол БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болохыг ерөөж, алд цэнхэр хадган дээр мөнгөн аяга дүүрэн ааруул барьж хүндэтгэл үзүүлсэн юм.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зохиолч, найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 30-нд Монголд нээлтээ хийж, цаашлаад дэлхийн тайзнаа гарахад бэлэн болжээ. Монгол хүүхдийн тэсвэр тэвчээр, эр зориг, Монголчуудын дахин