Ангилал: Жазз

Монгол улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн ойн босгон дээр Япон улсад хөдөлмөр эрхлэх, оюутан зуучлалын талаар “Така энд Томо” ХХК-ийн Захирал Д.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.

Уншигчдын гарт хүрээд удаагүй ч олонд таашаагдаж буй охид, эмэгтэйчүүдэд зориулсан “Долоон гарагийн тэмдэглэл” номын зохиогч Ү.Оюунзултай ярилцсанаа хүргэе.

Урин дулаан болж хэн хүнгүй сэтгэл тэнэгэр алхах сайхан цаг наашилжээ. Өөртөө итгэлтэйгээр эрч хүчтэй алхалж явна гэдэг эрүүл хүний шинж. Гэвч илүүдэл жин таныг зовоогоод байна уу? Тэгвэл та удахгүй илүүдэл жиндээ баяртай гэж хэлэх болж дээ. Учир нь сүүлийн үед сошиал ертөнцөөр “Өөх худалдаж авна “ гэсэн сонирхолтой нэртэй жин хасах тэмцээнийг Голден жим фитнес клубээс зохион байгуулах гэж байна. Бид энэ сонирхолтой нэртэй тэмцээний талаар Голден жим фитнес клубын захирал Ц.Баянмөнхөөс асууж тодруулсан юм.

Жүжигчин СТА, Г.Золбоот МУГЖ цолоор энгэрээ мялаахаар болжээ. Энэ талаар жүжигчин Г.Золбоотоос тодруулахад “Үнэхээр сайхан санагдаж байна. Энэ ганцхан миний баяр, миний шагнал биш. Олон хүн намайг МУГЖ цол хүртээсэй, цаг нь болсон байтал энэ хүн яагаад авахгүй байна вэ гэж миний өмнөөс дуугарч байсанд би үнэхээр их талархдаг. Олон хүний ерөөл буян, сайхан үгс биелэлээ олж байгаад баяртай байна. Түмэн олондоо баярлалаа. Хүнд хайрлагдаж, хүндлэгдэх хувь тохиол байж дээ л гэж баярлаж сууна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Монголын бурхан шашны төв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, гавж лам, Азийн буддистуудын бага хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойжамцтай цөөн хором ярилцлаа. Улиран одож буй гал мичин жилийг монголын ард түмэн маань сайхан үдэж байна. Тэнгэр бурхан биднийг ивээсэн сайхан жил байлаа. Цаг агаарын хувьд төдийгүй төр шашны үйл ч сайхан байсан. Мичин жил монголчуудад олон сайхан зүйл авчирсан шиг ирэх тахиа жил ч олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэй байна.

Дроны хэрэглээ дүрс, зураг авахаас гадна газар тариалан, уул уурхай, хил хамгаалах, онцгой байдал, харуул хамгаалалт, үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр хэрэглэгдэж эхлээд байгаа билээ. Тэгвэл та өөрт хэрэгтэй бүх төрлийн дроныг эх орноосоо худалдан авах боломжтой боллоо.

“Хотын гудамж”, “Шүтээн”, “Уйдсан сэтгэл” зэрэг хуучны олон сайхан дуугаар бидний сонорыг мялааж, амьдралд хөг аялгуу нэмсэн хамтлаг бол “Маднесс”. Орос бөмбөрчин Вадим, Япон гитарчин Фүми, этгээд хоолойт Ч.Оюунсайхан…Тэд цагтаа үнэхээр “доргиож” явсан залуус даа.

2017 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд удирдаач СТА Д.Нямдаш нь дэлхийн XX зууны шилдэг хөгжмийн бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэх гэж байна.
Түүний анхны тоглолт болох “Сонгодог хөгжмийн концерт” тоглолтонд Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Щехеразада” симфони чуулбар улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш-ын удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болсон.
Тоглолтын талаар удирдаач СТА Д.Нямдаштай цөөхөн хором ярилцлаа.

Японы гэрэл зургийн ертөнцөд Монголын гэрэл зургийн томоохон төлөөлөл шиг үнэлэгддэг Тецуро Шимизуг уншигчидтайгаа уулзуулъя. Шимизу сан Монгол орноор 19 жил аялан гэрэл зураг авсан нэгэн. Энэ бол хүний амьдралын бараг нэг үе.