Энэ удаагийн дугаарын зочноор ардын урлагийг сурталчлах, хөгжүүлэх, өвлүүлэхийн төлөө сэтгэл, зүрхээ зориулж яваа залуу уран бүтээлчдийн нэг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалыг урилаа.
Ангилал: Жазз
“…Чинбаа АНУ-ын алдарт продюсеруудтай хамтран тоглолоо. Тэр Холливуудын киноны хөгжмийг бичжээ. Чинбаа эх орондоо ирлээ. Түүний тоглолт үнэхээр “Давтагдашгүй” байлаа. Чинбатын хөгжмийн бүтээл Billboard-ийн жагсаалтад багтлаа” зэрэг мэдээллүүд өнгөрсөн жилийн турш хэвлэлийн ертөнцөөр шуугилаа. Үнэхээр түүний талаар мэдэхгүй хүн Монголд ховор болжээ. Ингээд энэ эрхэм хөгжмийн зохиолчтой уулзаж ярилцсанаа танд хүргэе.
Бид энэ удаагийн дугаарын зочноороо УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Т.Хуланг урилаа. Түүнтэй ярилцахаар Улсын драмын эрдмийн театрыг зорьсон юм. Бидний яриа түүний ажлын өрөөнд буюу олон өнгийн нүүрний будаг, гоо сайхны хэрэгсэл, сүрчиг бүхий том хавтастай толины өмнө өрнөсөн нь энэ билээ.
Болзсон цагтаа ярилцлага авахаар очих ёстой байтал эсрэгээрээ зочин маань намайг ирж авав. Тухтайхан ярилцаж суух газраа очих замдаа Ч.Цэлмүүний том, жижиг хоёр ханхүүтэй танилцаад авсан шүү.
“Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлайтай ярилцахаар хэд хэдэн удаа болзоо тавьсны эцэст бөмбөрчин Пүүжээгийнхээ сургалтын байранд бэлтгэл хийж байхад нь “барьж” авлаа.
“Драмын дөрөв”-ийн нэг гэдгээр нь “Та бид сайн мэдэх жүжигчин” СТА Г.Амгаланбаатартай найзынх нь талаар халуун дотно яриа өрнүүллээ. Түүний дотнын найз Н.Наранбаатарын “Надаас хөврөх үнэн, хайр, цаг хугацаа” хэмээх уран бүтээлийн үдэшлэг энэ сарын 12- нд болох гэж буй юм.
Тэртээх 1936 оны тавдугаар сарын 1-нд анхны баримтат киногоо үзэгчдэдээ хүргэж байсан Монгол кино үйлдвэр өдгөө 78 дахь жилтэйгээ золгож буй. Харин Монголын кино урлагийн зөвлөл байгуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэд “Монголын кино уран бүтээлчид”-ийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ хугацаанд тус зөвлөлөөс багагүй ажил хийжээ.
Эгэл даруухан цаанаа нэг сүрдмээр, биширмээр энэ эрхмийг Зууны манлай дуурийн дуучин, МУАЖ, Төрийн соёрхолт Хорлоогийн Уртнасан гэдэг. Ерийн малчны хотноос ертөнцийн тайзнаа гарсан түүний хийж бүтээсэн нь агуу их. Сонгодог урлагийн зууны зүтгэлтэн, залуу нас, гоо үзэсгэлэн, биширмээр хоолой, гайхам авьяасаараа дэлхийн дэвжээг хөглөж явсан түүний амжилт, алдарын замналыг нурших шаардлагагүй,харин өөрөөр нь яриулах хэрэгтэй гэж бодон түүнийг зорьсон юм. Хааяа хааяахан нулимс унагах тэрээр урлаг хүнийг уяхан болгох юм байна хэмээн учирлан хэлж билээ.
Амьд хөгжим сонирхогч залуусын удтал хүлээсэн “Үүлэн үст” цомгийн баяр саяхан болсон. Бэлэн болсноосоо хойш зургаан сарын турш хүлээлт үүсгэсэн энэ цомгийн бүх дууны хөгжмийг “Никитон” хамтлагийн ахлагч олны нэрлэж заншсанаар Бачка зохиож, дуулжээ
Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр этгээд юм шиг хэрнээ их энгийн хүн юм. Ярилцахад сонирхолтой, үг бүр нь цаана ямар нэгэн утга агуулсан юм шиг…