Ангилал: Жазз

Орчин цагийн залуусын хайр дурлал, мөнгө, нөхөрлөлийн тухай сонирхолтойгоор өгүүлсэн нэгэн кино өнгөрсөн бямба гарагт “Өргөө” кино театрт нээлтээ хийсэн юм. “LVA entertainment”-ийн бүтээл “Дурлалын гэмт хэрэг” нэртэй уран сайхны киноны нээлтийн үеэр киноны гол дүрийг бүтээсэн “LVA entertainment”-ийн үүсгэн байгуулагч, “Guys 666” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагватай цөөн хором ярилцлаа.

Хүмүүний хөргийг цаасан дээр буулгах тийм ч амар биш. Тухайн хүнийхээ дүр төрхийг яг байгаагаар нь амьд мэт дүрслэхэд багагүй авьяас, ур чадвар, мэдрэмж шаарддаг нь лавтай.Үе үеийн хар зургийн мастеруудын залгамж халаа болсон нэгэн залуу авьяастныг танилцуулж байна.

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи-аас улс үндэстнийхээ кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, нийгэмд соёл урлагаар үйлчлэх, гоо зүйн боловсролыг олгох, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах, чанаржуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг кино академийн дээд шагнал “Academy awards Mongolia -2013” наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан наадмын зохион байгуулах хорооны ажилтан Я.Мөнхзаяатай хийсэн ярилцсанаа хүргье.

Тэртээх 1978 оноос эхлэн Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сүлд дуу болон айл бүрийн хойморт эгшиглэсээр байгаа “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нийтийн дууны нэгэн төлөөлөл болсон дуучин Пүрэвжавын Жимсээ тун удахгүй уран бүтээлийн анхны тоглолтоо толилуулах гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан П.Жимсээтэй ярилцсанаа хүргэе.

“Киви” хамтлагийн хамгийн “исгэлэн” дуучин Ука бие даасан цомгоо гаргаж, загварын ертөнцөд өөрийгөө таниулж чадсан бол энэ удаад “Гэнэтийн бэлэг” инээдмийн, романтик жүжигт тоглож байгаа билээ. Кивигийн “шаргал үст” бүсгүйтэй уран бүтээлийн тухай цөөн хором ярилцлаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин Чинбатын Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Дөрвөн жилийн өмнө алсын Ирланд руу сурахаар мордсон. Сургуулиа төгсөөд эх орондоо ирэх сайхан байгаа биз дээ. Ингэхэд та чинь яг ямар чиглэлээр сураад ирэв ээ?

Монголын Үндэсний “Боловсрол Суваг” телевиз, “Фрийлайн” продакшн, “Непко” хэвлэлийн газар хамтран бүтээсэн “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит кино энэ сарын 15-наас үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Нийслэлийн Улаанбаатар чуулгаас ард олонд уртын дуу зааж сургах хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Монгол ардын уртын дуу нь дэлхий дахины ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин урлаг юм.