Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов.
Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё чамин шигтгээ мэт харагдав.