Монголын урлагийн зөвлөл, Өмнөд Солонгосын Урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөр зарлажээ.
Уг хөтөлбөрийн зорилго нь монгол, солонгос уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн нийгэм, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг сайжруулахад орших аж. Энэ удаагийнх нь “Тусгал” сэдвийн дор явагдах бөгөөд үүнийг зураачид соёл хоорондын тэгш хэмт харилцаа, бүтцийн хүн судлал, түүхийн сэтгэлгээний хүрээнд харуулан дүрслэх юм байна.