Ангилал: Сонсох

Хүрэл зэвсгийн үеийн урлагийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна

Үзэсгэлэн 5 дугаар сарын 2-15-ны хооронд дэлгэгдэх юм.

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ.

ОХУ-ын Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний Түүхийн музейд “Санкт Петербургийн зүрхнээс -Азийн зүрхэнд”, “Нүүдэлчин Монголчуудын ном-Цаг хугацаа орон зай дахь аялал” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.

СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн 10-12 дугаар ангийн 64 сурагчийн 160 шилдэг бүтээлийн “Бид сайн сайханд дагуулна” үзэсгэлэн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд16 цагт нээлтээ хийх юм байна. Ирээдүйн том зураачид болох дунд сургуулийн дүү нарынхаа уран бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирж тэдэнд хийх бүтээхийн их урмыг бэлэглэнэ үү. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд дэлгэгдэнэ.

Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхэн Blue moon галлерейд саатаарай. 2016 оны 4-р сарын 11-ээс 20-ны өдрүүдэд зураач Б.Сайханбаярын “Цагаас цагт” үзэсгэлэн тус галерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 11-нээс 20-ны өдрүүдэд дэлгэгдэнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

О.Энхтайваны австракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэн 04 сарын 01 нээс 15 хүртэл Q Art галлерейд дэлгэгдэх юм байна. Нийт 21 бүтээл тавигдаж, түүнээс зотон тосон зураг 8, холимог техник 13. “Булан “ гэдэг бол хүн бүрийн мэддэг л булан, гэхдээ булан дандаа гэрэлгүй, харанхуй, юм хураасан, тийм нэг орон зай байдаг. Энэ орон зайд нэвтэрч буцаад булангаас гадна байгаа орон зайн тухай бас өгүүлж түүнийгээ хийсвэр австракт төрлөөр харуулахыг зорьж байгаа гэнэ.

Хүйтний эрч суларч цас ханзрах цагаар “Blue Moon” арт галерейн танхимд цэцэгс дэлбээлнэ. Уран бүтээлч та бүгдийг шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн цэцэгс үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг урьж байна. Үзэсгэлэн энэ оны 03-р сарын 01-10-ний хооронд “Blue Moon” арт галерейн танхимд дэлгэгдэх юм.Бүтээл авах хугацаа: 2016.02.25-26 нд 11-18 цагийн хооронд хүлээн авна.

Уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2016 оны 2-р сарын 25-ны өдөр 18:30 цагт “Бэст” арт галерейд нээгдэх гэж байна.

Монголын урчуудын эвлэлийн арт галерэйд зураач Н.Нямжавын “Үзэсгэлэнт шижигт нутаг минь” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Үзэсгэлэнд алдарт зураачид, Урлах эрдмийн дизайнерууд болон олны танил дуучид оролцох юм байна.