Ангилал: Сонсох

“Арт” Мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд гучин уран бүтээлчийн 60 гаруй бүтээлүүд тавигдсан. Энэхүү үзэсгэлэнгээс олон уран бүтээлчдийн өөр өөр арга техникээр бүтээгдсэн мэргэжлийн түвшиний бүтээлүүдийг үзэх боломжтой юм.

Уран бүтээлч Ж.Лхагва-Очирын бие даасан анхны үзэсгэлэн “УЛАМЖЛАЛТ СОЁЛ” шүтээн зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галлерейд 2016.06-24-29-ны хооронд нээгдэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

“Blue moon art” галлерейн уран бүтээлч Х.Ариунзаяагийн бие даасан уран бүтээл болох “Passion” үзэсгэлэн энэ сарын 22-нд буюу өнөөдөр 18:00 цагт нээлтээ хийж 7 дугаар сарын 1-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Уран зураг, урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.

“Blue moon art” галлерейн уран бүтээлч Х.Ариунзаяагийн бие даасан уран бүтээл болох “Passion” үзэсгэлэн энэ сарын 22-нд нээлтээ хийж 7 дугаар сарын 1-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Уран зураг, урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.

Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Австралийн иргэн Петер Сайкэсийн гаргасан “МОНГОЛ УЛС“ гэрэл зургийн цомгийн нээлт ГХЯ-нд боллоо. Энэхүү цомогт багтсан гэрэл зургууд ямар нэгэн хачир чимэг, гоёлгүйгээр Монгол орны эгэл жирийн амьдралын өдрүүдийг харуулснаараа онцлог болохыг Петер Сайкэс арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22.000 м² үзэсгэлэнгийн талбай, 80.000 м² уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд 90.000 гаруй үзэгчдэд 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 09 хүртэл толилуулна.

Монголын Уран Зургийн Галерейн захирал, уран бүтээлч, Н.Батбаатар “Хаврын урь” 2 дахь биеэ даасан үзэсгэлэнгээ уран зураг сонирхогч та бүхэнд дэлгэн толилуулах гэж байна. Тэрээр шинэ соргог зүйлсийн талаар эрэл хайгуул хийж эх орныхоо тал хээр, ой тайга, хангай говийн нутгаар аялахдаа зүрх сэтгэлийг нь догдлуулсан байгаль дэлхийн нарийн дүрслэлээр таныг алс холын газар нутгуудаар аялуулах болно.

Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргалын “Нандин” гэрэл зургийн уран бүтээлийн үзэсгэлэн урин хаврыг угтан хосууддаа зориулан дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэн 2016 оны 05-р сарын 26-аас 31-ний өдрүүдэд “Blue Moon” Art Gallery-д тавигдах гэж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн хүрэлцэн ирж таалан сонирхоно уу

“Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлч, СТА Э.Гансүхийн “УВДИС” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэхэд бэлэн боллоо. Тэрээр 2014 онд тус галерейд “Зүүдлэгдээгүй зүүд “ бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгосон ба “Blue moon” арт галерейгаас зохион байгуулсан нийт мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн бүрийг алгасалгуй идэвхитэй амжилттай оролцсоор ирсэн.

“Blue Moon” арт галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бидний ертөнц” өдөрлөгийн үзэсгэлэнд саатаарай. Тус үзэсгэлэнд 3-12 насны хүүхэд багачуудын бүтээлийг 5 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд хүлээн авах бөгөөд бүтээл тус бүр жааз болон өлшүүр тогтоочтой байх юм байна. Үзэсгэлэнгийн нээлт 6 дугаар сарын 1-ны өдөр болно.