Ангилал: Морин хуур

“American idol”-ын нэр хүндийг ганхуулсан “X factor USA” АНУ-д эхний шоугаа толилуулж, ялагчаар нь Мелани Амаро хэмээх бүсгүй тодорсон билээ. Уг шоуг Саймон Коул, L.A Raid болон “Pussycat dolls”-ийн Николь Шерзингэр, дуучин Паула Абдул нар шүүснийг та санаж байгаа байх. Тэгвэл эхний season дууссаны дараа Паула, Николь нар тэмцээнийг дахин шүүхээс татгалзсан бөгөөд орных нь хоёр хүнийг олох хүндхэн даваа Саймон Коулын өмнө иржээ.

Бидний амьдралыг салшгүй дагадаг тоо бол 5-ын тоо гэдэгтэй та санал нийлнэ байх. Амьдралыг тавын тоо бүтээдэг гээд хэлчихэд ч нээх хилсдэхгүй болов уу. Улс орнууд дэлхийн бөмбөрцгийн таван тивд хуваагдаж, хүн төрөлхтөн таван мэдрэмжээрээ орчлонтой танилцаж, ажлын таван өдөр хөдөлмөрлөж амьдралын амтыг мэдэрдэг. Тэгвэл энэхүү 5-ын тоо урлагийн ертөнцөд ч гэсэн өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзэлжээ.

Барбадосын дуучин бүсгүй Рианна хэт шахуу ажлын улмаас сүүлийн үед ихэд турах болжээ. Бүсгүйчүүд турж, гоолиг харагдахыг хүсдэг бол Рианна турах дургүй гэнэ. Харин яагаад турах дургүй байдгаа тэрээр ний нуугүй өгүүлсэн байна. “Аялан тоглолтод гармагц би тураад эхэлчихдэг. Тэгтэл сүүлийн үед тоглолт хийгээгүй хэрнээ турах боллоо.

“Тээвэрлэгч” киноны дүрээр алдаршсан Их Британийн жүжигчин Жэйсон Стэтхемээс “Details” сэтгүүл “Та өөрийгөө брэнд гэж хэлэх үү? “гэж асуухад “Үгүй. Ямар хэрэгтэй юм бэ” гэжээ. Тээвэрлэгч эр Хилтон зочид буудлын баян өв залгамжлагч Парис Хилтон, реалити шоуны од Ким Кардашиан нарыг харин брэндээс цаашгүй амьтад гэж хэлсэн гэнэ.

Америкийн дуучин, жүжигчин Кэти Перри нөхөр, инээдмийн жүжигчин Руссель Брэндээсээ салж, нэг хэсэгтээ л сэтгэл санаа гундуухан, олны нүднээс бүгээд байсан. Гэвч тэрээр эргэн иржээ.Дуучин бүсгүй шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орж, шилдэг цэргийн дүрийг бүтээсэн клипээрээ цоглог эрч хүчтэй бүсгүй хэрхэн эргэн ирснээ харуулахаар зэхэж байна.

Леди Гага ойрын үед сэтгүүлчдэд ярилцлага өгөхөө бүрэн зогсоож, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ямар нэг байдлаар харьцахаа болих гэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүний сүүлийн ярилцлага нь Опра Уинфритэй хийсэн яриа болох ажээ. Ярианы бичлэгийг 3-р сарын 18-нд Oprah’s Next Chapter хөтөлбөрөөр үзүүлсэн. Ярилцлагад дуучин бүсгүйн ээж Синтия Жерманотта оролцсон байна.

Artists.MTV нэртэй шинэ сайт нээхээр шийдсэнээ MTV зарлалаа. Уран бүтээлчид болоод шүтэн бишрэгчдийг хооронд нь холбох зорилгоор уг сайтыг нээж байгаа бөгөөд ирэх зун гэхэд “үүд хаалгаа нээн” зочдоо угтан авах гэнэ. MTV группийн дижитал хөгжмийн стратеги хариуцсан дэд захирал Шанон Коннели “Уран бүтээлчдийг дэмжих нь энэ төслийн гол зорилго.