Ангилал: Нийгэм

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо “Давтагдашгүй” нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд “Эзлэн” зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2018-09-05/ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийдэг “Хот ба сэтгүүлч” уулзалтаараа нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийгдэж байгаа ажил, Улаанбаатар хотын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Монгол, Япон Улсуудын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжин 1996 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Нэн ялангуяа хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцаа бэхжин соёлын хамтын ажиллагаа өргөжиж байгаа билээ. Үүний тод илрэл бол Монголын ард иргэдэд Японы соёлыг түгээх 9 дэх удаагийн “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ юм.

Киргизстан Улсад жил болгон зохион байгуулагддаг “Дэлхийн нүүдэлчдийн наадам” энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус наадамд төв азийн бүсэд орших Киргизстан, Казахстан, Азербайжан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, Турк, Афганистан болон Монгол зэрэг нүүдэлчин соёл уламжлалтай улс орнуудын оролцдог аж. Морины уралдаан, нум сум, Бүргэдээр агнах зэрэг нүүдэлчин соёлтой ард түмний уламжлалт соёл болон спортоор өрсөлдөхөөр 77 орны 7200 гаруй үндэсний болон ардын урлагийнхан, тамирчид чуулжээ. Уг наадам нь Киргизстан улсын Чолпон-Ата хотод гуравдах удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 2-8 хооронд болж байна.

Монголын Урчуудын Эвлэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам”-ыг 2018 оны 09 дугаар сарын 05-12-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус наадмын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус наадам нь дүрслэх урлагаар дамжуулан олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монгол Улсын Дүрслэх урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой бөгөөд олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдээс эх орондоо дэлгэн үзүүлснээр улс орнуудын урлаг соёлын ялгааг дүгнэн харах боломж нээгдэж байгаагаараа онцлог юм.