Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ховд аймаг “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмаа зохион байгууллаа
Уртын дуу

Ховд аймаг “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмаа зохион байгууллаа

Урлаг Урлаг08/10/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1515333796356352018-10-08-09-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цайны замын тухай товч түүх

   Ази Европыг хуурай газраар холбосон эртний түүхт хоёр зам бол Торгоны болоод Цайны замууд юм. Аль алинд монгол жинчдийн гүйцэтгэсэн үүрэг их гэлцдэг. Хүн төрөлхтний түүхэнд Торгоны, Цайны, Хаш чулууны, Давсны, Дарсны г.м. худалдааны олон зам байсан гэдэг, гэхдээ цайны замын ачааны эргэлт, барааны нэр төрөл, ач холбогдлоороо Торгоны замын дараа ордог байжээ.

   XYIII-XX зууны эх хүртэл гурван зууны туршид жингийн цуваа тасраагүй алдарт цайны зам нь Хятад, Монгол, Орос гурван орны газар нутгийн хамарч 150-иад хот суурингаар дамжин өнгөрдөг байлаа. Нэг удаагийн тэмээн жинд 1000 орчим тэмээ ачаалдаг байсан гэдэг. Энэ нь ямар их хөдөлмөр шингэсэн нүсэр ажил байсныг гэрчилж байна. Хүннүгийн үеэс улбаатай Евразийн ард түмний хоорондын дипломат холбоо, худалдаа наймаа, соёлын харилцааны үргэлжлэл нь алдарт цайны зам мөн.

   Хятадаас эхлэн Монголоор дамжин Европыг зорин хүрдэг байсан тул маш олон улс орон цай бэлтгэх технологи, цайлах зан үйлтэй танилцахаас гадна нэг нэгнийхээ соёлтой танилцаж,  хүлээн зөвшөөрч хүндэлж, дэвшилтэй гэж үзсэнээ өөрийн соёлдоо нутагшуулж ирсэн түүхтэй.

ХОВД АЙМАГ “ЦАЙНЫ ЗАМ” ӨВ СОЁЛЫН АНХДУГААР НААДМЫГ

ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 1728 онд цайны замын үйл ажиллагаа нь дэлхийн худалдааны нэг гол зам болж байсан түүхтэй. Хөх хотоос Оросын Бийск хот ордог цайны зам Ховд аймгаар дайран өнгөрдөг байж. Энэ түүх, уламжлалыг сэргээх үүднээс Ховд аймаг энэ жил “Цайны зам” өв соёлын өргөн цар хүрээтэй анхдугаар наадмыг зохион байгууллаа. Наадмын хүрээнд: Олон улсын Хөөмийн V наадам; “Алтан хэлхээ 2018” уран нугаралтын наадам; угсаатнуудын цай чанах үзүүлбэр; “Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал; олон улсын “Хөөмийн эрдэм шинжилгээний бага хурал”; 100 орчим тэмээтэй “Тэмээн жин” үзүүлбэр; Манхан суманд “Нүүдэлчин” бэсрэг наадам; Буянт, Чандмань, Ховд, Булган сумдын соёлын өдрүүд; үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг томоохон арга хэмжээнүүд 09 сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү наадам нь аялал жуулчлалыг татах, уламжлалт биет болон биет бус өвийг сэргээн сурталчлах зорилготой.  

 

Ховд аймаг арван гурван угсаатны бүлэг зэрэгцэн аж төрдөг олон үндэстний өлгий нутаг тул монгол үндэстний өв соёл, ахуй байдал, түүх дурсгал, уламжлалыг нэг дороос цогцоор нь үзэхээс гадна мөн үзэсгэлэнт нуур далай, цэнгэг ус, мөнх цаст Алтайн хайрхан, ховор амьтан, ургамал бүхий эко аялал жуулчлалын өлгий нутаг юм. Эдгээр давуу талууддаа түшиглэн гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж бүс нутагтаа хөрөнгө оруулалт татах, хөрөнгө босгох туршлагын эхлэлийг тавилаа. 

Соёлын өвийг орон нутагтаа хадгалан хамгаалж, судлаж, сурталчилж, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Цайны зам” өв соёлын наадмыг өргөн хүрээнд, олон улсын түвшинд зохион байгуулсан Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, соёл, урлагийн газрын ажлыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар өндрөөр үнэлж Хүндэт өргөмжлөл гардуулсан, мөн Олон улсын хөөмийн V наадамд Монгол, Франц, Герман, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Тува орноос оролцсон 120 гаруй хөөмийч нараас шүүгчдийн үнэлгээгээр шалгарсан Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Соёлын биет бус өв, түүнийг өндөр түвшинд өвлөн уламжлагч нэрт хөөмийч Р.Даваажав, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын хөөмийч Б.Айдош, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөөмийч Жан Оюун нарыг Соёлын биет бус өвийн их наадмын алдаршуулах медалаар тус тус шагналаа.

 

  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.