Ангилал: Нийгэм

Дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” 6 дугаар наадам Софи хотод 2018 оны 9 дүгээр сарын 07-10-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ” уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг “Монгол Суутнууд” төслийн хүрээнд “Монгол Медиа Ивэнт Групп” ХХК-аас зохион байгуулж байгаа юм.

Кино найруулагч Б.Мартын бүтээл болох “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино 49 дахь жилдээ зохиогдож буй Оюутны олон улсын кино наадамд “Шилдэг баримтат кино”-гоор шалгарч 91 дахь удаагийн Академийн дээд шагнал болох Оскарт өрсөлдөх эрх авсан тухай баярт мэдээг өчигдөр /2018.09.13/ киноны уран бүтээлчид нь дуулгалаа. Энэ жилийн “Student Academy Awards” уралдаанд олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлсэн аж. “Student Academy Award” Олон улсын оюутны кино уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 11-нд болох аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баярын өдөр”-ийг 7 дахь жилдээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн дэмжих сангийн санхүүжилтээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгууллаа.

Энэ сарын 04-нөөс 23-ны өдрүүдэд Английн Лондон хотын “Somerset House”-т “London Design Biennale 2018” үүд хаалгаа нээгээд байгаа юм. Монголын павильон дахь “Ноолуурын үүл” 2018 оны Лондонгийн загварын Biennale-ийн гол үзмэрүүдийн нэг болоод байгааг тус улсын хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээнд онцолжээ. Мөн Грекийн кинетик суурилуулалт олны анхаарлыг татаж байгаа гэнэ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл Урлагийн газар, “Их талын жазз” ТББ-ууд хамтран Жазз хөгжмийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их талын жазз” олон улсын XII их наадмыг зохион байгуулах гэж байна. Олон улсын наадам энэ сарын 7-ны өдөр 20.00 цагаас “Гэрэлт гудамж”-нд болох аж. Тус арга хэмжээний үеэр Монгол, Япон Улсын жазз хамтлаг, дуучид мэргэжлийн жазз хөгжмийг эгшиглүүлнэ.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байна.