Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн болно
Нийгэм

Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн болно

Урлаг Урлаг15/10/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
123455858640642018-10-15-09-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” соёлын өвийн анхдугаар зөвлөгөөнийг аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

    Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг илтгэж, цаашид бодлого, хэрэгжилтэд анхаарах асуудлыг тодруулахад уг зөвлөгөөний зорилго оршино. Зөвлөгөөнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын Засаг Даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн, улс, орон нутгийн музейн захирал, зарим номын сангийн захирал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцоно. 

   Монгол соёл өвийн тулгамдсан асуудлаар зохион байгуулж буй энэхүү анхдугаар зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн санал, дэвшүүлсэн санаа бүхэн соёлын өвийг хадгалж хамгаалах, ашиглах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.