Роберт Паттинсон Кристен Стюарт нар Лос-Анжелесийн гудамжаар хамтдаа зугаалж байгаад папарацчдын дуранд өртжээ. “Бүрэнхий”-гээр од болсон жүжигчид өнгөрсөн амралтын өдрийн орой хамтдаа дэлгүүр орж, жижиг сажиг зүйл худалдан авсан гэнэ.
Ангилал: Нийгэм
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Орон нутгийг судлах танхимын сан хөмрөгийн улсын тооллогын явцад шалгалт хийх явцад музейн үзмэр алга болсон хэрэг гарчээ. Тодруулбал, улс, аймгийн чанартай музейн болон орон нутгийг судлах танхимын улсын тооллогоор тус аймгийн Халхгол, Булган, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар суманд ховор, чухал нийт 28 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлс дутаасан зөрчил илэрсэн байна. Дээрх үзмэр, эд өлгийн зүйлс нь хариуцан ажиллаж байсан албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдлын улмаас алга болсон байна.
Арав дахь удаагаа болж буй драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” олон улсын наадмын шилдгүүд өнөөдөр тодорно. Гэгээн Муза Академиас санаачлан зохион байгуулж байгаа уг наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Макс” групп ажиллаж байгаа бөгөөд “Гацуурт” ххк хоёр дахь жилдээ ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Мөн ССАЖЯ, Олон Улсын театр институтын Монгол дахь төв, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Sound of Mongolia гэх мэт олон арван байгууллагууд уг наадамд нэгдэж байгаа юм. Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутаг, олон улсын театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 80 гаруй уран бүтээлчдээс гадна ОХУ, Канад, Македон, Коссова, Серби зэрэг улсын уран бүтээлчид наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа ажээ.
Энэ хаврын хамгийн анхны, хамгийн том шоу тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 5-нд “UB Palace”-ын концертын их танхимд ганцхан удаа болох гэж байна. “Лемон” продакшн зохион байгуулж байгаа уг тоглолтод рок, попын одод бүгд нэгджээ.
Өнөөдөр буюу 3 дугаар сарын 26-нд ДБЭТ-т “Шилдэг уран бүтээлч шалгаруулах” ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн арга хэмжээгээр нийт долоон төрлөөр оны шилдгүүдийг тодруулсан юм
Монголын кино урлагийн хөгжил дэвшийг хурдасгах, киночдын дунд өрсөлдөөн бий болгох, хэрэглэгчдийн хандалтыг ихэсгэх зорилгоор “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас нийслэлийн кино театрын дэлгэцнээ гарч буй монгол кинонуудын орлогын мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд зарлах болсон билээ. Ийнхүү энэ сарын 18-24-ний хооронд олсон орлогоороо “Амжих уу хайраа” уран сайхны кино тэргүүлсэн байна.
Алдарт зохиолч Уоллем Шекспирийн “Ромео Жульетта”-ийн түүхийг мэдэхгүй хүн ховорхон. Азид анх удаа Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч ,хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “
Монголын сонгодог урлагт шинэ өнгө төрх нэмэх театр мэндэллээ. “Их Эзэн Хааны Театр” нь өнгөрсөн 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд тайзны урлагийг хөгжүүлэх, хамгийн сүүлийн үеийн шинэ төрлийн урлагийг хүргэх зорилготой ажээ. Гэхдээ үндэсний монгол өв уламжлалыг хэвээр нь хадгалан үлдээх бөгөөд урлагийн бүх чиглэл рүү хандсан уран бүтээл туурвихаараа онцлогтой юм байна.
Тэгвэл дэлхий даяар тэрбум гаруй хүнийг байлдан дагуулсаар байгаа “Gangnam Style” Монголоос гаралтай гэдгийг нотлон харуулсан нэгэн зургийг уншигч танд толилуулж байна.
Уг зургийг тэртээх 1986 онд Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Уурхайчин” соёлын ордоноос зохион байгуулсан Орос, Монголын хамтарсан мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан урлагийн их наадмын үеэр авсан ажээ. Ийнхүү дэлхий даяар гайхагдсан урлагийн олон төрлүүд Монголоос гаралтай байдгийн тод илрэл нь PSY-ын “Gangnam Style” байлаа.
Дэлхийн яруу найрагчдын өдрийг тохиолдуулан явуулсан “Эх орон танаа” яруу найргийн наадмын сүүлийн даваанд таван яруу найрагч тунан үлдсэнээс яруу найрагч н.Гомбосүрэн
