Ангилал: Нийгэм

Энэ удаагийн “Mobile news”-ээр монголчуудын хийморь бахдалыг бадрааж Лондонгийн тэнгэрт эх орныхоо тугийг мандуулан мөнгөн медаль хүртсэн МУГТ Н.Төгсцогттой холбогдож “Н.Төгсцогт хөл хүнд найз бүсгүйгээ хаяж, шинэ хайрын романс үүсгэжээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Өөрийн авъяас билэг, хүч хөдөлмөрөөрөө олон сайхан бахдам амжилтын эзэн болж элэг нэгт ахан дүүсийнхээ хайр хүндлэлийг хэдийнэ хүлээсэн түүний талаар сүүлийн үед “Д.Уранзаяа гэх найз бүсгүйгээ хөл хүнд болгон хаясан. Мөн шинэ найз бүсгүйтэй болж түүнтэйгээ хайрын романс үүсгээд тун завгүй явна” гэх мэтээр сонин сайтуудаар бичих болсон.

Түүхэн 15-н жилийн ойн тохиож буй “СИТИ” дээд сургуулийн харьяа “Урлагийн сургуул”-ийн багш оюутнууд хамтран бүтээсэн алдарт хөгжмийн зохиолч Андрев Лойд Веббер-ийн /Andrew Lloyd Webber/ алдарт “Муурнууд” буюу “Cats” мюзиклээ өнөөдөр маргааш хоёр УДЭТ-ын тайзнаа 19:00 цагаас тоглох гэж байна. Тус мюзиклыг монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг “СИТИ” дээд сургуулийн дуулаачийн тэнхимийн багш дэд профессор Ж.Батсайхан анхлан санаачлаж багш оюутнуудтайгаа хамтран толилуулж байгаа юм.

Япон аним хүүхэлдэйн бодит амьдрал дээрх “төгс хувилбар” болох чинхүү хүсэлтэй Настя охин багаасаа нүүр будалт, мэйк ап артист болох сонирхолтой байсан бөгөөд өдөр бүрийн 3 орчим цагийг нүүр будалтаа хийхэд зарцуулдаг гэнэ.

Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян дуучин Канье Уэстийн хүүхдийг хэвлийдээ тээж буй тухай мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард анх цацагдсан. Гэвч Ким Кардашьян хөл хүндтэй боллоо гээд өндөр өсгийтөөс буухыг яарахгүй байгаа аж. Харин ч бүр улам ганган загварууд сонгож, олны нүдэнд байнга гарахыг эрмэлзэх болжээ.32 настай реалити шоуны хөтлөгч бүсгүй хувцаслалтын хэв маяг сайн, муу шүүмжлэлүүдийг аль алийг нь дагуулаад байгаа билээ.

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам өчигдөр арав дахь жилийнхээ шилдгүүдийг тодрууллаа. Энэ жилээс эхлэн олон улсын наадам болж, хүрээгээ тэлсэн “Гэгээн муза” наадамд хот, хөдөө, олон улсын 70 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм. Ийнхүү “Гэгээн муза Х” наадмын шилдэгийн шилдэг “Гран-при” шагналыг УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжиг хүртэж наадмын ерөнхий ивээн тэтгэгч Макс групын нэрэмжит таван сая төгрөгөөр шагнуулсан юм.

Монгол улсын “Морин хуурын чуулга”-хан ирэх дөрөвдүгээр сарын 12, 13-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд “Playing love-III” хэмээх монголын болоод дэлхийн киноны шилдэг хөгжмийн тоглолтоо үзэгчиддээ дахин толилуулахаар болжээ.

Тус тоглолтод монголын дэлгэцийн бүтээлүүдийн сор болсон “Мандухай сэцэн хатан”, “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу” зэрэг киноны аянууд, мөн дэлхийн шилдэг бүтээл болох “Playing love”, “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Gladiator” зэрэг киноны хөгжмүүд эгшиглэх аж.

Энэ удаагийн “Mobile news”-ээр анхлан “Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж өдгөө УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж тайз дэлгэцийн олон сайхан уран бүтээлүүдэд гайхалтай дүрүүдийг бүтээсээр яваа МУСТА Г.Отгонцэцэгтэй холбогдож “Жүжигчин Г.Отгонцэцэг дахин нүцгэлнэ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Нэгдсэн үндэсний байгууллагын элч Анжелина Жоли дүрвэгч бүсгүйчүүдтэй уулзжээ.Тэрээр өнгөрөгч даваа гаригт Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын дүрвэгсдийн хотхонд очиж эмэгтэйчүүдтэй уулзсан байна. Түүнчлэн тэр Их Британийн Гадаад хэргийн сайдтай хамт айлчилсан бөгөөд тэд энд тулгамдаад буй хурцадмал асуудлуудын нэг болох бэлгийн хүчирхийллийг таслан зогсооход анхааран ажиллах юм байна.