Aerosmith хамтлагийн гоцлол дуучин Стивен Тайлер кокаин авахын тулд амьдралынхаа туршид зургаан сая ам.доллар зарцуулснаа нэгэн ярилцлагынхаа үеэр хүлээн зөвшөөрчээ. Одоо Стивен Тайлер кокаиний донгоос салж чадсан тул өнгөрсөн амьдралынхаа хорт зуршлын талаар чөлөөтэй өгүүлсэн юм байна.
Ангилал: Нийгэм
Mercedes Benz Fashion Week Tokyo” загварын долоо хоногт анх удаа Монгол Улсыг төлөөлж дизайнер Ариунаа Сүри шалгаран, оролцохоор болжээ.Токиогийн загварын долоо хоног бол дэлхийн тэргүүлэх таван загварын долоо хоногийн нэгт тооцогддог бөгөөд гуравдугаар сарын 17-23-нд болох юм.
Энэ удаагийн “Mobile news”-ээр УДЭТ-ын жүжигчин МУСТА Г.Отгонцэцэгтэй ярилцаж “Г.Отгонцэцэг, С.Сэрчмаагийн кинонд нүцгэлжээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм. Дуучин С.Сэрчмаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бүтээж буй “Бүсгүйн аргамж” хэмээх уран сайхны киноны гол дүрд МУСТА Г.Отгонцэцэгийг тоглуулж байгаа бөгөөд тус дүрийг амьдруулахдаа жүжигчин Г.Отгонцэцэг нүцгэлжээ гэсэн мэдээлэл цацагдах болсон билээ.
ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагт алдарт А.Хачатуряны “Спартак” балетыг тоглоно. Сонгодог урлагийн фэнүүдийн мөрөөдөл болсон энэхүү балетыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр тайзнаа шинэчлэн тавьсан билээ.
Эх орныхоо нэрийг дуурсгаж олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа циркийн урлагийнхан болон залуу хөгжимчдөд мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад есөн сая, БНХАУ-д зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт гучин дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагналыг хуваан олгохоор шийдвэрлэсэн байна.
Их хотын залууст зориулсан “INFINITE FREEDOM PARTY” ирэх 03 сарын 02-нд Blue Sky Tower-ийн “Vegas Night Club”-т ганцхан удаа болох нээ. Тус шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр “ZEBRA” бренд ажиллаж байгаа бөгөөд урилгаар
Сүүлийн үед гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл сайтуудаар гарч байгаа. Гэмт хэргийн өсөлтөд гол хүчин зүйл үзүүлэгч нь өнөөх л балагтай согтууруулах ундаа.
Согтууруулах ундааны хэрэглээ болон худалдаанд хяналт тавьж байгаа ч үүний хажуугаар мууг дэмжих саар зүйл ч бас байгаа.
Рианна урлагийн тайзнаа, Кейт Мосс загвар тайзнаа гялалзсаар хэдэн жилийг үджээ. Тэгвэл тэднийг нэгтгэж хамтад гялалзах саналыг VMagazine-ийнхан тавьсан нь амжилттай болжээ.
Энэ удаагийн “Mobile news”-ээр Номинталст хамтлагийн дуучин А.Хаянхярваатай ярилцаж “Миний сүлжээ дэлгүүр”-ийн удирдлагууд түүнийг хүлээн авч уулзсан талаархи мэдээллийн тодруулгыг авсан юм. Тэрээр дуучин А.Хаянхярваа саяхны нэг өдөр “Миний сүлжээ дэлгүүр”-ээр үйлчлүүлэхдээ муудсан жимс зарж байсныг нь утасныхаа камераар баримтжуулж, өөрийн “facebook” хуудаснаа нийтэлсэн нь цахим хэвлэлүүдээр мэдээлэл болон цацагдсан юм.
Их Британийн эрчүүдэд зориулсан цахим хуудсаас холливудын хамгийн сонирхол татамгүй бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгын дүнг гаргахад “Харуй бүрий”-гийн Белла Своны дүрээр олны танил болсон жүжигчин бүсгүй Кристен Стюарт тэргүүлсэн байна
